шалдан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нүцгэн, өмдгүй
- 2.шилжсэн утгаХонь малын үсгүй, нүцгэн
- 3.шилжсэн утгаӨвс ургамал, модгүй газар нутаг
- 4.шилжсэн утгаЗарим юмны ховор тарчиг, дутуу дулимаг байдал
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шалдан |
|---|---|
| Харьяалахын тийн | шалдны |
| Заахын тийн | шалдныг |
| Өгөх орших тийн | шалданд |
| Гарахын тийн | шалднаас |
| Үйлдэхийн тийн | шалднаар |
| Хамтрахын тийн | шалдантай |
| Чиглэхийн тийн | шалдан руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шалдан байх — нүцгэн байх
шалдан гүйх — нүцгэн гүйх
шалдан хонь — үс ноосыг нь хяргачихсан хонь
шалдан газар — өвс ургамалгүй нүцгэн газар
шалдан уул — ургамал, модгүй нүцгэн уул
шалдан гэр — тавилга, бүрээсгүй гэр
Хэлц үг
бардам ам, шалдан гуя — чадахгүй атлаа бэлэн амалдаг, түүнийгээ ажил хэрэг болгодоггүй хүн
шалдан банди — б.ном ч үгүй, юм ч үгүй хүүхэд; б.шилж. ядуу зүдүү
шалдан бөгсөөрөө охидыг бузарлах — сахил санваар алдах
Ноёны хошуу үнэндээ наймаа панз хийж архи дарс ууж, шар дээлээрээ шашныг бузарлаж, шалдан бөгсөөрөө охидыг бузарлаж явдаг лам нар олон байдаг (Б.Ринчен, Үүрийн туяа).
↑ ам бардам, гуя шалдан
Өгч байтал хүргэн хүнд
Шалдан байтал лам хүнд
Шавар байтал байшин хүнд
Шалдан байтал ам хүнд
Хоршоо үг
нүцгэн шалдан — а.биедээ өмссөн хувцас хунаргүй; б.шилж. ядуу зүдүү
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.