шалчгар
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ус ихтэй, нялцгай
- 2.Хэтэрхий нимгэн, халчгар, яс муутай, туранхай
- 3.шилжсэн утгаЗүрх зориггүй, хулчгар дорой.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шалчгар |
|---|---|
| Харьяалахын тийн | шалчгарын |
| Заахын тийн | шалчгарыг |
| Өгөх орших тийн | шалчгард |
| Гарахын тийн | шалчгараас |
| Үйлдэхийн тийн | шалчгараар |
| Хамтрахын тийн | шалчгартай |
| Чиглэхийн тийн | шалчгар луу |
| Олон тоо | шалчгарууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шалчгар намаг — ус ихтэй намаг
шалчгар шавар — нялцгай шавар
шалчис шалчис хийх — шалчгар юмны байн байн хөдлөх
шалчгар дурдан — нимгэн сиймгэр дурдан
шалчгар тэрлэг — нимгэн бөсөөр хийсэн тэрлэг
шалчгар туранхай хүн — туранхай эцэнхий хүн
Хоршоо үг
нимгэн шалчгар — эд зүйлийн саримгар сиймхий байдал
халчгар шалчгар — эд зүйлийн сиймгэр шармигар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.