шамбал
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.шашинАмгаланг баригч гэсэн утгатай самгарди үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шамбал |
|---|---|
| Харьяалахын тийн | шамбалын |
| Заахын тийн | шамбалыг |
| Өгөх орших тийн | шамбалд |
| Гарахын тийн | шамбалаас |
| Үйлдэхийн тийн | шамбалаар |
| Хамтрахын тийн | шамбалтай |
| Чиглэхийн тийн | шамбал луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шамбалын дайн — амгаланг баригчийн дайн, энхжингийн дайн
шамбалын орон — бурхны шашны номлол дахь ариун жаргалант орон, энхжингийн орон
Хэлц үг
шамбал байгуулах — зол жаргалтай амьдрал бүтээх
Би гуйгаад чи тусалж Монголд шамбал байгуулна. Харганын унгас түүх шиг хэрэг байна даа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
шамбалд илгээх — үхүүлэх, алах
За чамайг амаа хамхихгүй бол шамбалд илгээхээ би мэдчихье хэмээн сүртэй харав.
шамбалын оронд очих/явах — үхэх
Ёо...оо...ох! Золтой л шамбалын оронд явчихсангүй. Чи минь ирээгүй бол энэ мал шиг амьтад намайг алах байлаа шүү (Г.Дамба, Диваажингийн босго өндөр).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.