шарх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хүн, амьтны арьс мах, ямар нэг шалтгаанаар ялтарсан, хагарсан нь
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгwound, sore, cut, ulcer
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шарх |
|---|---|
| Харьяалахын тийн | шархийн |
| Заахын тийн | шархыг |
| Өгөх орших тийн | шархад |
| Гарахын тийн | шархнаас |
| Үйлдэхийн тийн | шархаар |
| Хамтрахын тийн | шархтай |
| Чиглэхийн тийн | шарх руу |
| Олон тоо | шархнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шарх аних — шархны ялтарсан нь нийлж эдгэрэх байдалтай болох
шарх битүүрэх — шарх аних
шарх боолгох — шархандаа эм түрхүүлж боолгох
шарх гарах — шарх үүсэх
шарх олох — шархтай болох
шарх сэдрэх/шарх үгдрэх — шарх дахин өвчлөх
бээрлэсэн шарх — идээ бээр болсон шарх
сумны шарх — сумнаас болж олдсон шарх
ходоодны шарх — ходоод шархалсан нь
хуучин шарх — удсан шарх
Хэлц үг
зүрхний шарх — зүрхний шаналал
сэтгэлийн шарх — сэтгэлийн зовлон шаналал
Хоршоо үг
шарх сорви — хүн, амьтны ялтарсан арьсанд тогтсон ор мөр
яр шарх — идээт үрэвсэл; хүн, амьтны арьс мах ялтарч ховхорсон хэсэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.