шашин
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ном, сургаал, цааз зэргийн утгатай бөгөөд байгаль нийгмийн ер бусын хүчний тусгал болж, түүнээс өөр өөрсдийн танин мэдэхүйн хэлбэрээр үүдсэн үзэл, номлол, шүтлэг бишрэлийн нэгдмэл ойлголт, үзэл суртлын нэгэн зүйл давхарга, олон зүйл ялгавартай
Англи утга
- нэр үгreligion
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шашин |
|---|---|
| Харьяалахын тийн | шашныW |
| Заахын тийн | шашныгW |
| Өгөх орших тийн | шашиндW |
| Гарахын тийн | шашнаасW |
| Үйлдэхийн тийн | шашнаарW |
| Хамтрахын тийн | шашинтайW |
| Чиглэхийн тийн | шашин руу |
| Олон тоо | шашнуудW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бөөгийн шашин — хүй нэгдлийн байгуулал задарч, ангит нийгэм бий болох үед үүссэн, байгаль дэлхийг шүтэх нэг төрлийн шашин
бурхны шашин — манай тооллоос мянган жилийн өмнө Энэтхэг газар үүссэн нэг зүйл шашин
лалын шашин — манай тооллын VII зуунд Араб орноо үүсч, хожим бусад газар тархсан нэг зүйл шашин
ламын шашин — бурхны шашны нэг хэлбэр
Христийн шашин — Исус Христ бурхныг шүтдэг, дэлхийд өргөн тархсан шашин
шашин төрийг хослон захирах — хуучир. - шашин болоод төрийг хамт захирах
Хэлц үг
Архи шартай
Шашин хортой
Сүү шимтэй
Сүжиг харштай
Хоршоо үг
бурхан шашин — гэм бүхнийг тэвчиж, эрдэм бүхнийг туулж, хамгийг эрхшээсэн хүн болон шүтлэг бишрэлийн нэгдмэл ойлголт, үзэл суртлын нэгэн зүйл давхарга
шашин төр — шашин болон төр
шашин шүтлэг — шашны сургаал номлол, итгэл үнэмшил
Үгийн гарал
Borrowed from Sanskrit शासन (śāsana, “instruction, teaching, rule, order”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.