шивэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөлнөөс гарах эвгүй үнэртэй хөлс, үнэр
- 1.Зарим мал гөрөөсний тагалцгийн завсарх жижигхэн булчирхай.
- 1.ургамалЦарсны төрлийн богино жижигхэн мод;
- 2.ургамалШид жимсний мод
- 1.шивэр авир/шивэр шавир/шивэр шовир хорш. (а.шивэгнэж ярих чимээ; б.сэм яриа), шивэр авир хийх (сэм шивнэн хэлэлцэх), шивэр шувар хийх (шивэр авир хийх), шивэр шивэр хийх (бусдад сонсогдохооргүй сэм шивнэн хэлэлцэх).
- 1.Жижиг дуслаар, алгуур зөөлөн орох бороо; шиврээ бороо
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шивэр |
|---|---|
| Харьяалахын тийн | шиврийн |
| Заахын тийн | шиврийг |
| Өгөх орших тийн | шивэрт |
| Гарахын тийн | шиврээс |
| Үйлдэхийн тийн | шиврээр |
| Хамтрахын тийн | шивэртэй |
| Чиглэхийн тийн | шивэр лүү |
| Олон тоо | шиврүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шивэр арилгагч — хөлийн эвгүй үнэрийг арилгагч
шивэр ихтэй — хөлийн муухай үнэр их
шивэр бут — зай завсаргүй ширэлдэн ургасан бут ургамал
шивэр төлөг — урга. - шивэр ургамлын нэг зүйл бут ургамал
шивэр бороо — алгуур зөөлөн орох бороо
бороо шивэр шивэр орох — бороо дусал дуслаар зөөлөн орох
Хэлц үг
Сэр сэр бороо хувцас барна
Шивэр шивэр үг эе барна
Шивэр бороо дээл барна
Шовор яриа нөхөр барна
Шивэр бороо дээлд харш
Шивнүүр үг нөхөрт харш
Шивэр үгээр үг хийдэг
Шир сарьсаар эд хийдэг
Шир шир бороонд хувцас норно
Шивэр шивэр үгэнд эе эвдэрнэ
Хоршоо үг
шавир/шивэр шовир — а.шивэгнэж ярих чимээ; б.сэм яриа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.