шир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үхэр, адуу, тэмээ, тураг гөрөөс зэргийн арьс
- 2.Ширээр хийсэн юм
- 1.Шороон будаг;
- 2.Модон сав хэрэглэлд түрхэж өнгө гаргах маажин мэт нэгэн зүйл тусгай будаг.
- 1.өр шир хорш. (бусдад өгөх ёстой зүйл)
- 1.шир шир чимээ. (дуу чимээ дуурайх үг), шир шир хийх (бороо орох, цасан дээр гишгэх зэрэгт шир шир гэсэн дуу чимээ гарах), шир шир хийн зулгаах (морь мал өвс ногоог шир шир хийсэн чимээ гарган зулгаах) шир шор хийх (салхинд модны навчис, өвсний толгой зэргийн дуугарах дуу чимээ).
Англи утга
- нэр үгleather, hide, skin, rawhide
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шир |
|---|---|
| Харьяалахын тийн | ширийн |
| Заахын тийн | ширийг |
| Өгөх орших тийн | ширд |
| Гарахын тийн | ширээс |
| Үйлдэхийн тийн | ширээр |
| Хамтрахын тийн | ширтэй |
| Чиглэхийн тийн | шир лүү |
| Олон тоо | ширүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
адууны шир — адууны арьс
үхрийн шир — үхрийн арьс
арьс ширний үйлдвэр — арьс шир боловсруулах үйлдвэр
ширэн гутал — ширээр хийсэн гутал
ширэн татлага — ширээр хийсэн татлага
ширэн уут — ширээр хийсэн уут
ширэн цүнх — ширээр хийсэн цүнх
өр ширтэй байх — бусдад өглөгтэй байх
өр ширтэй хүн — өглөг, өртэй хүн
Хэлц үг
ширэн нүүр гаргах — ичих зовохыг мэдэхгүй байх
өр алдсан хятад шиг — сэтгэлээр унаж, бодлогшрон гиеүрэх
өр ширэндээ баригдах — ихээхэн хэмжээний өрөнд орох
ширэн нүүртэй — ичиж зовохыг мэдэхгүй зан
Юу олдсоноо түлж суугаа гэр хорооллын зутруухан өрхүүд рүү бухаж чихчихээд бултдаг нь ширэн цүнхтэй, ширэн нүүртэй түшмэдийн гэм биш зан билээ.
Нур нур хазаж нугасанд тулгах
Шир шир хазаж шилэнд тулгах (хувалзны үг)
Шивэр үгээр үг хийдэг
Шир сарьсаар эд хийдэг
Шир шир бороонд хувцас норно
Шивэр шивэр үгэнд эе эвдэрнэ
Хоршоо үг
арьс шир — бог, бод малын арьс
шир саарь — адуу малын арьс шир
өр шир — бусдад өгөх ёстой зүйл): өр ширтэй байх - бусдад өглөгтэй байх
Товчилсон үг
МАШҮХ — Монголын Арьс, Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.