шоо
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шоолох үйлийн нэр
- 1.Дөв дөрвөлжин
- 2.Төлөг үзэх, наадах зэрэгт орхих зургаан нүхтэй дөрвөлжин, 1-6 хүртэлх тоог тал бүр тус тус нэгэн тооны тоогоор нүд гаргасан юм, дөрвөлж. Лхамын шоо хоёр, Ямандагийн тоо гурав, Арьяабалын шоо нэг гэх зэргээр ялгаатай байдаг
- 3.шилжсэн утгаБосоо дөрвөлжин бие.
- 1.Чанар муухан, хатуу нимгэн бөгөөд бэхлэг нэг зүйлийн юнгарын ээрмэл
- 1.амьтанГунжин цаа.
- 1.шоо буга амьт. (бие бага, өнгө улаавтархан толботой, цоохор зүстэй зүйл буга).
- 1.шоо гуа урга. (гуаны нэг төрөл, уртхан хэлбэртэй амтат гуа).
- 2.VIIшоо өөш (мод цавчих багаж, гар оолиос том, шуу, хөл ооль, модны цүүц).
- 1.зургаан талтай жижиг куб дүрсийг хэлнэ.
Англи утга
- нэр үгdie, dice; cube
- нэр үгjeer, mockery
- нэр үгonly used in шоо гуа (šoo gua)
- нэр үгonly used in шоо буга (šoo buga)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шоо |
|---|---|
| Харьяалахын тийн | шооны |
| Заахын тийн | шоог |
| Өгөх орших тийн | шоод |
| Гарахын тийн | шооноос |
| Үйлдэхийн тийн | шоогоор |
| Хамтрахын тийн | шоотой |
| Чиглэхийн тийн | шоо руу |
| Олон тоо | шоонууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шоо үзэх — а.ад үзэх, гадуурхах; б.шоолох
шоо дөрвөлжин — дөв дөрвөлжин
нэг шоо дөрвөлжин метр — хааш хаашаагаа нэг метр дөрвөлжин
шоо наадах — шоог орхиж, дээш харсан нүхний тоогоор уралдан явж байр эзлэн наадах нэг зүйл тоглоом
шоо орхих — шоог гартаа атгаж байгаад хаях
шоо хаях — шоо орхих
шоо төлөг — шоогоор мэргэлэх нь
зөөлөн шоо — шоогоос зөөлөн цулгуйг нь
зургийн шоо — чухам зурах хэрэглэхүйд нэхсэн шоог хэлнэ
хатуу шоо — шоогоос сиймхийг нь
түүхий шоо — боловсруулаагүй, ширхэгээр нэхсэнийг нь
Хэлц үг
ад шоо үзэх — шоовдорлох, гадуурхах
Сонгино таривал хальстай
Шоо хэвтвэл сортой
Шоо хаявал гүрэмтэй
Судал баривал эмтэй
Судас баривал эмтэй
Хоршоо үг
ад шоо — өө сэв эрж гоочлон гадуурхах нь
Үгийн гарал
From Tibetan ཤོ (sho).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.