шорон
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Онцгой өндөр уул хад; шорон хад (бусдаас онцгой өндөр хад).
- 1.Гэмт хэрэгтэн этгээдийг хорих газар; гяндан
Англи утга
- нэр үгprison; jail, gaol
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шорон |
|---|---|
| Харьяалахын тийн | шоронгийн |
| Заахын тийн | шоронг |
| Өгөх орших тийн | шоронд |
| Гарахын тийн | шорноос |
| Үйлдэхийн тийн | шоронгоор |
| Хамтрахын тийн | шоронтой |
| Чиглэхийн тийн | шорон руу |
| Олон тоо | шорнууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шоронд орох — гэмт хэрэг үйлдэн ял авч гянданд хоригдох
шоронд суух — шоронд орох
шоронд хоригдох — гянданд ял эдлэх
шоронгийн хуяг — хуучир. - хэрэгтнийг хорих газрын харгалзагч
шоронгийн харгалзагч — шоронгийн харгалзах үүрэгтэн, хуяг
шоронгийн харуул — шоронгийн хуяг
шоронгийн хоригдол — ял шийтгэгдэж хорионд байгаа хүн
шоронгийн хадаас бол — хараал. - шоронд насаараа суу
шоронгийн тав хараал — шоронд хоригдогч, шоронд суугч
Хэлц үг
шоронгийн тав/хадаас — шоронд хоригдогч, шоронд суугч
Ээ дээ, танай энэ хүн болохгүй шүү! Яасан ч хүн болохгүй, шоронгийн тав л болно! (Ш.Гаадамба, Хамар хашааны хүн).
Осол эндэгдэл бүхний минь хүн мартаж уучлахгүй болохоор би зөндөө их хэрэг тарьсан, шийтгүүлээд барахгүй ялтай жаал болсон шиг санагдах юм. Дондог гуайн яриад байдаг “шоронгийн тав” гэдэг нь болох шахсан юм болов уу? (Ш.Гаадамба, Буруу арга).
шоронгийн тав/хадаас болох — шоронд насаараа суух
Муу өгөр Данзанг яасан ч зүгээр орхихгүй. Шоронгийн хадаас болгох доо л болгоно. Хэсгийн төлөөлөгчид мэдүүлсэн (Б.Дариймаа, Шар хондын намаржаа).
Би ч гэсэн үнэнийг нэг цагт олдоно гэж гээд цөхрөнгөө бараагүй минь болж. Юмны үнэнийг олддоггүй юм байна гэж эрт цөхөрсөн бол насаараа шоронгийн хадаас болж ч чадна шүү дээ (С.Эрдэнэ, Ихэр толгодын сувд).
Хоршоо үг
орон шорон — гэмт хэрэгтэнг хорин цагдах, ял эдлүүлэх газар
шорон гяндан — хэрэгтэнг чандлан хорих газар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.