шошго
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Хаад ноёдод бараалхахдаа өмнөө барьж ордог өргөн мэдүүлэх бичгийг бичсэн хавтас, үүнийг хас, зааны соёо, хулс тэргүүтнээр хийдэг;
- 2.Бичиг, тусгай тэмдэгтэй пайз мод
- 3.шилжсэн утгаАлт мөнгө зэрэг үнэт эдээр үйлдсэн гавьяа алдрын тэмдэг
- 4.шилжсэн утгаТухайн барааны тухай товч мэдээллийг агуулсан (үйлдвэрлэсэн он, сар, өдөр, найрлага, үнэ) дагалдах зүүлт, хадсан хаяг
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгlabel, ticket
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шошго |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | шошгод |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | — |
| Хамтрахын тийн | шошготой |
| Чиглэхийн тийн | шошго руу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тэмдэгт шошго — тэмдэг бүхий пайз мод
шошго тэмдэг — хуучир. - манжийн үед дайн байлдаанд болон аливаа ажилд зүтгэж гавьяа байгуулсан хүнд олгож байсан үнэмлэх, жуух бичиг
шошго хадах — дагалдах зүүлт, хаяг хадах
барааны шошго — эд барааны хаяг
лонхны шошго — лонхны хаяг
Хоршоо үг
хондого шошго — тусгай үг бичсэн ялгах тэмдэг
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.