шувтрах
Тайлбар
- 1.Ажил үйл, хэрэг явдал дуусах, барах; төгсгөл болох
- 2.Юмны гадуур өмсгөсөн, угласан юмны тайлагдан сугарах
- 3.Гараар атгасан, чимхсэн юмыг алгуур гулгуулан илэх, шавхрах
- 4.Юмыг нэвт туулах, цоолж нэвтрэн гарах
- 1.Юмны доторх зүйлийг гараар хавчин шахаж гаргах
Нийлмэл үг
баяр наадам шувтрах — баяр наадмын үйл ажиллагаа дуусах
ажил шувтрах — ажил дуусах
өр төлбөр шувтрах — өр төлбөр барагдах
хэрэг шувтрах — хэрэг эцэслэх
өмд нь шувтрах — өмд нь сугарах
уяа шувтрах — уяа тайлагдах
гэзгээ шувтрах — гэзгээ гараараа хавчин уртааш нь алгуур шавхрах
сахлаа шувтрах — сахлаа гараар атган, алгуур илэх
хөлсөө шувтрах — хөлсөө арчих
харвасан сум гөрөөсийг шувтран гарах — харвасан сум гөрөөсний биеийг нэвтлэн гарах
гэдэс шувтрах — төхөөрсөн
хөх шувтрах — хөхийг гараар хавчин шахаж, доторх сүүг нь гаргах
Хэлц үг
хосыг нь шувтрах — а.ихэд хашраах; б.хонжих
Хоршоо үг
нэвтрэх шувтрах — нэвт орж цоолох
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.