шунахай
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эд юманд хэтэрхий шуналтай
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шунахай |
|---|---|
| Харьяалахын тийн | шунахайн |
| Заахын тийн | шунахайг |
| Өгөх орших тийн | шунахайд |
| Гарахын тийн | шунахайгаас |
| Үйлдэхийн тийн | шунахайгаар |
| Хамтрахын тийн | шунахайтай |
| Чиглэхийн тийн | шунахай руу |
| Олон тоо | шунахайчууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шунахай хүн — эд юманд хэтэрхий шаналтай хүн
шунахай худалдаачин — хэтэрхий шуналтай худалдаачин
шунахай сэтгэл — шунаг сэтгэл
Хэлц үг
Шувуу шаазгай өгьеөгөө булаалдана
Шунахай ноёд хээл булаалдана
Шударга хүний явдал бат
Шунахай хүний хийдэл хэт
Шунахай зан давшуурч түрэхэд сурмаг
Шударга зан найр тавихад сурмаг
Шунахай түшмэл төрийн чөтгөр
Шулаач ноён улсын чөтгөр
Шунахай хүний нүд нь хомхой
Үг нь тэнэмхий
Шунахай хүн
Шав шув халтартай адил
Хоршоо үг
авлигач шунахай — шунаг сувдаг
сувдаг шунахай — юманд сэтгэл нь ханахаа мэдэхгүй зан
ховдог шунахай — а.идэж, авч ханадаггүй сэтгэл; б.авлигач
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.