шургах
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хөндий юман доогуур орох гарах
- 2.Юман доогуур орж далд болох
- 3.Юмны дотор аргацаан орох, ажил төрөлд зальдан орох, шургалах
- 4.Ажил хөдөлмөрт ихэд туйлдах, унах шахан зүтгэх, шургачих
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шургах |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шургана |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шургалаа |
| Өнгөрсөн цаг (-в) | шургав |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шургажээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шургасан |
| Хэвшсэн нэр (-даг) | шургадаг |
| Холбох нөхцөл (-ж) | шургаж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шургаад |
| Болзох нөхцөл (-вал) | шургавал |
| Хүсэх (-маар) | шургамаар |
| Захирах (-аарай) | шургаарай |
| Үгүйсгэх (-хгүй) | шургахгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
модон дундуур шургах — шигүү модон дундуур явах
ширээн доогуур шургах — ширээн доогуур орох
шургаж орох — юман доогуур бөхийж орох
шургаж унах — юманд тээглэн харуулдаж унах
хөнжилдөө шургах — хөнжил дотроо орох
ус газар доогуур шургах — ус газар доогуур орон далд урсах
ажилд шургах — ажилд аргацаан орох
намд шургах — хуучир. - намын эгнээнд зүй бусаар орох
шургаж унаталаа хөдлөх — ажилдаа туйлдах шахан зүтгэх
Хэлц үг
Орох газаргүй
Шургах нүхгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.