шуудан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бичиг захидал, бага оврын ачаа тээш зэргийг хүргэх, авчрах үүрэг бүхий албан байгууллага
- 2.Мөнхүү шуудан хүргэх тээврийн хэрэгсэл
- 3.шуудангаар дамжуулан зурвас илгээх тогтолцоо
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmail; post
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шуудан |
|---|---|
| Харьяалахын тийн | шуудангийн |
| Заахын тийн | шууданг |
| Өгөх орших тийн | шууданд |
| Гарахын тийн | шуудангаас |
| Үйлдэхийн тийн | шуудангаар |
| Хамтрахын тийн | шуудантай |
| Чиглэхийн тийн | шуудан руу |
| Олон тоо | шуудангууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
шуудан зөөгч — шуудангаар ирсэн зүйлийг эзэнд нь хүргэх үүрэг бүхий албаны хүн
шуудан зөөх — захидал бичиг, ачаа тээш зөөх
шуудан ирэх — шинэ сонин сэтгүүл, бичиг захидал, ачаа тээш ирэх
шуудан хүргэх — бичиг захидал, сонин, ачаа бараа зэргийг авч ирэх
шуудан явуулах — бичиг захидал, ном сонин, ачаа тээш илгээх
шуудангийн зарлага — шуудан зөөгч
шуудангийн хайрцаг — шуудангаар ирэх, явуулах бичиг захидал, ном сонин, ачаа тээш зэргийг хадгалахаар бэлтгэсэн хайрцаг сав
буухиа шуудан — богино хугацаанд эзэнд нь юмыг нь хүргэдэг шуудан
цахим шуудан — интернетийн цахилгаан шуудан
шуудангийн машин — шуудан хүргэх, авчрах машин
Товчилсон үг
Мошуба — Монгол Шуудан Банк
МШХХТГ — Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар
НШК — Нийслэлийн Шуудан Компани
ЦШХГ — Цахилгаан Шуудан Холбооны Газар
ШҮГ — Шуудан Үйлчилгээний Газар
ШЦХГ — Шуудан, Цахилгаан Холбооны Газар
Үгийн гарал
Uncertain. Could be from Mandarin 小站 (xiǎozhàn, “small relay station”). If true, the second morpheme is ultimately from Middle Mongol ᠵᠠᠮ (ǰam, “way, path”), a case of reborrowing. Compare Modern Mongolian зам (zam).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.