шүр
Тайлбар
- 1.амьт. Далай тэнгисийн ёроолын хад асганд хүйгээр амьдардаг, ургамал мэт суумал амьтан
- 1.шүр бялзуухай амьт. (далан хэлт чогчиготой адил, толгойдоо цэцэгтэй, биеийн чандар хар, хэрэлдэх зантай нэг зүйл шувуу), шүрэн замаг урга
Нийлмэл үг
шүрэн арал — шүр хорхойн шохойлог эдээр бүтсэн арал
шүрэн багана — шүрээр чимэглэж хийсэн багана
шүрэн бошго — шүр хорхойн овоорсон яслаг эдээр бүтсэн хад, халуун бүсийн далай тэнгист элбэг байдаг
шүрэн малгай — шүр, сувд зэрэг эрднийн зүйлээр чимэглэж хийсэн малгай
шүрэн толгойтой хөөрөг — шүрээр толгойг нь хийсэн хөөрөг
шүрэн улаан — шүр шиг улаан өнгө
шүрэн шигтгээтэй бөгж — шүрээр шигтгээг нь хийсэн бөгж
шүрэн эрих — шүрээр хийсэн эрих
шүрэн ээмэг — шүрээр шигтгээ хийсэн ээмэг
шүр зээрд — улаан зээрд зүсэм
Хоршоо үг
шүр сувд — гоёл чимэглэлд хэрэглэх, цагаан улаан өнгөтэй эрднийн зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.