шүтэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг үзэгдэл, юмсын мөн чанар, ер бишийн хүчин зүйлийг амьдралын явцад ухаарах, гэгээрэх
- 2.Гүнээ итгэх, сүсэглэн бишрэх
- 3.Түших, шүшиглэх
Англи утга
- үйл үгto worship; to adore, to admire
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | шүтэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | шүтнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | шүтлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | шүтэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | шүтжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | шүтсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | шүтдэг |
| Холбох нөхцөл (-ж) | шүтэж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | шүтээд |
| Болзох нөхцөл (-вал) | шүтвэл |
| Хүсэх (-маар) | шүтмээр |
| Захирах (-аарай) | шүтээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | шүтэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрдэм номд шүтэх — эрдэм номын мөн чанарыг ухааран дээдлэх
бурханд шүтэх — бурханд гүнээ сүсэглэн бишрэх
ламыг шүтэх — ламд итгэх, сүсэглэх
шашин шүтэх — шашны үзэл номлолд гүнээ итгэх
шүтэн бишрэгч — а.ихэд хүндлэн бишрэгч; б.дуучин, жүжигчин, улс төрийн зүтгэлтэн зэрэг нэр хүндтэй олны танил хүмүүсийг хүндэтгэн дэмжиж, даган дууриах хүн
нэг хүнийг тахин — шүтэх. - нийт олны амжилт ололтыг, нэг хүнийх болгон магтан дөвийлгөх
шүтэн бишрэх — гүнээ хүндэтгэн итгэмжлэх
шүтэн барилдахуй гүн — ух. - сав шим ертөнц дэх юмс үзэгдэл, амьдралын учир холбогдол, тэдгээрийн бие биетэйгээ салшгүй харилцан нөхцөлдсөн холбоо, шалтгаан нөхцөл
шүтэн барилдлага гүн — ух. - юмын шалтгаан, шалтгаант үр дагавар, шалтгаант холбоо
Хоршоо үг
шүтэх бишрэх — гүнээ итгэн сүслэх
шүтэх итгэх — гүнээ итгэх
тахих шүтэх — ихэд сүсэглэх, өргөн дээдлэх
Үгийн гарал
From Proto-Mongolic *sitü-, compare East Yugur shüteen (“object of worship”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.