шүхэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.хуучир. Ямбатан хүмүүсийн толгой дээр нь барьж явдаг хоёр гурван даравлага унжуулсан, дугариг сүүдрэвч, үүнийг шарын шашны ёсонд хамаг амьтныг халуун хүйтэн, хүчит их салхи, цас борооны муу үр дагавраас хамгаалан амаржуулахын бэлгэдэл болгодог байна
- 2.Нарны гэрэл, бороо уснаас халхлах хэрэгсэл, нарны халх
- 1.Нисч яваа онгоцноос шүхэр мэт дэлгэгдэн буулгах тусгай хэрэгсэл
- 1.ургамалШуурсан модлог иштэй, өдлөг дэрвэгэр навчтай нэг зүйл олон наст өвс
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгumbrella; parachute
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | шүхэр |
|---|---|
| Харьяалахын тийн | шүхрийн |
| Заахын тийн | шүхрийг |
| Өгөх орших тийн | шүхэрт |
| Гарахын тийн | шүхрээс |
| Үйлдэхийн тийн | шүхрээр |
| Хамтрахын тийн | шүхэртэй |
| Чиглэхийн тийн | шүхэр лүү |
| Олон тоо | шүхрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
борооны шүхэр — борооноос халхлах хэрэгсэл
шүхэр барих — шүхэр хэрэглэж нар, бороо зэргээс хамгаалах
шүхрээр буух — өндөрт нисч буй онгоцноос шүхэр мэт дэлгэгдэх тусгай хэрэгслээр газардах
шүхэр хэлбэрт баг цэцэг — урга. - баг цэцгийн нэгэн зүйл, цэцгийнхээ тэнхлэгийн орой дээр уртаараа бараг ижил бариул бүхий олон цэцэг шүхэрлэн ургадаг сонгино, гогод зэрэг ургамал
шүхэр цох — амьт. - шавжийн нэгэн язгуур, бие гүйцсэн нь тал бөөрөнхий хэлбэртэй, толгой жижиг, төрөл зүйл маш олон, зарим нь хортой, олонх нь хачгийн зүйлийг иддэг тул тариалан болон ойд ашигтай
шүхэр цэцгийн овог — шүхэр баг цэцэгтэй ургамлуудын овог
Хоршоо үг
шүхэр дүг — халуунаас хамгаалах зүйл, сэрүүний бэлгэдэл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.