эдлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Аливаа юмс зүйлийг ашиглах, хэрэглэх
- 2.Амьтны хүч чадлыг ашиглах
- 3.Өөрт тохиосон үйлээ хүлээх
- 4.хуульХуулиар олгогдсон эрхээ хэрэглэх
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | эдлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | — |
| Өнгөрсөн цаг (-лаа) | эдлэлээ |
| Өнгөрсөн цаг (-в) | эдлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | — |
| Үйлдсэн нэр (-сан) | — |
| Хэвшсэн нэр (-даг) | — |
| Холбох нөхцөл (-ж) | — |
| Урьдчилах нөхцөл (-аад) | эдлээд |
| Болзох нөхцөл (-вал) | — |
| Хүсэх (-маар) | — |
| Захирах (-аарай) | эдлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | эдлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
газар эдлэх — газрыг янз бүрийн зориулалтаар зүй зохистой ашиглах
гамтай эдлэх — эд зүйлээ хайр гамтай хэрэглэх
тэмээ эдлэх — тэмээг ачлага уналганд ашиглах
ял эдлэх — хийсэн хэрэгтээ зохих шийтгэл хүлээх
зовлон эдлэх — ихэд зовж зүдрэх
үйлээ эдлэх — а.зовлонгоо эдлэх; б.хийсэн нүглийнхээ хариуг үзэх
сонгуулийн эрхээ эдлэх — хуулиар олгогдсон сонгуульд нэр дэвших, хэн нэгний санаалаа өгөх зэрэг эрхээ хэрэглэх
Хэлц үг
Эдлэх гамаар болдог
Эрэл сургаар олдог
Эр морь гарахад
Эдлэх эзэн нь төрдөг
Зүйр цэцэн үг
Эдлэх гамаар болдог
Эрэл сургаар олддог
Хоршоо үг
хэрэглэх/эдлэх ашиглах — эд зүйлийг өөрийн болгож ашиглах
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.