элдэв
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Зүйл зүйлийн, янз янзын, төрөл бүрийн
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | элдэв |
|---|---|
| Харьяалахын тийн | элдвийн |
| Заахын тийн | элдвийг |
| Өгөх орших тийн | элдэвт |
| Гарахын тийн | элдвээс |
| Үйлдэхийн тийн | элдвээр |
| Хамтрахын тийн | элдэвтэй |
| Чиглэхийн тийн | элдэв рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
элдэв байдал — олон янзын дүрс хэлбэр, янз байдал
элдэв бус — янз янзын юм, зүйл зүйлийн сайн муу юм
элдэв дээд — хэрэгтэй хэрэггүй, янз янзын
элдэв зүйл — олон янз, төрөл бүрийн юм
элдвээр аашлах — зүйл бүрээр аашлах, аяглах
элдвээр оролдох — хүнийг янз янзаар оролдох, гоочлох
Хэлц үг
элдвийг нь үзэх — хүн амьтныг янз бүрээр зовоох, ядруулж, зүдрүүлэх
элдвийг үзэх — зүйл зүйлийн учрал тохиол болох
Эцэг эхийн хэт хайранд мансуурч өсөхөөсөө өтөлтлөө аж төрөхийг мэдэхгүй тонгочиж явсан Пунцаг, эцэг эхээсээ хойш элдвийг үзэж эхэллээ (Л.Бадарч, Балдан, Галдан хоёр).
элдэв долоон юм дэлгэх — дэмий олон үг чалчих
Хүнд хэлэх хэлэхгүй зүйл гэж бас байна аа. Элдэв долоон юм дэлгээд, долоон булчирхайгаа тооччих юм.
Хамаг арга хаанаас хэтрэхгүй
Элдэв арга эзнээс хэтрэхгүй
Хэл аманд хавчуулагдах
Элдэв уршиг балагтай
Эвтэй номтой ханилбал
Элдэв үйлс бүтдэг
Элдэв ёсыг мэдэж байгаад эс хэлэх цэцнээс
Өдий төдий өнгөрснөө тайлан хэлэгч мунхаг дээр
Эр хүчээр дийлж эцээж хаявал сайхан
Элдэв арганд мэхлэгдэж элгээрээ унавал муухай
Хоршоо үг
элдэв хангай — янз янзын юм
элдэв шалдав — зүйл зүйлийн, янз янзын, хэрэгтэй хэрэггүй, эсэн бусын
элдэв эс — элдэв бусын, эрээвэр хураавар
элдэв янз — олон янз
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.