элс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Янз бүрийн гарал үүсэл, найрлагатай хурдас чулуулгийн эвдрэл, өгөршлөөс үүссэн жижиг мөхлөгтэй чулуу, Олон улсын Хөрс судлалын Нийгэмлэгийн ангиллаар хоёр миллиметр хүртэлх голчтой жижиг хэсэг
- 2.Элс мэт зүйл
Англи утга
- нэр үгsand
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | элс |
|---|---|
| Харьяалахын тийн | элсний |
| Заахын тийн | элсийг |
| Өгөх орших тийн | элсэнд |
| Гарахын тийн | элснээс |
| Үйлдэхийн тийн | элсээр |
| Хамтрахын тийн | элстэй |
| Чиглэхийн тийн | элс рүү |
| Олон тоо | элснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
элсэн бөөрөг — уулын энгэр, суга, нам дор газраар дугуйран тогтсон хэсэг элс
элсэн говь — элс бүхий говь нутаг
элсэн засал — анагаах. - элсний дулааныг ашиглан хүний үе мөчийг эмчлэх эмчилгээний арга
элсэн манхан — элсэн овоо толгод
элсэн тал — эртний хур цас мөсөн бүрхэвчийн хайлсан чулууны нөлөөгөөр буй болсон элс
элсэн чулуу — 0.1-2.0 мм мөхлөгтэй, нягт барьцалдсан тунамал чулуу, барилга, шилний үйлдвэр, зүлгүүрийн түүхий эд болгон хэрэглэдэг
элсэн шуурга — говь нутагт болох элсээр шуурах шуурга
молцог элс — хэсэг хэсгээрээ товойн тогтсон, молцог мэт хэлбэртэй элсэн бөөм
элс тогтоох ой — элсний нүүдлийг хориглох зорилгоор ургуулсан халхавч ой
элсний хялгана — урга. - үе шулуун, нарийн сүрэлтэй, навч нь хумирч зүү шиг болдог олон наст бутлаг ургамал
элсний лууван — урга. - иш нь угаасаа салаалж шулуун ургадаг махлаг навчтай нэг болон хоёр наст өвслөг ургамал
элсэн чихэр — элс мэт жижиг ширхэг бүхий чихэр
Хэлц үг
Элбэг ч дуусдаг
Элс ч шигшигддэг
Элс болж хийсэхээр эрэг болж ивэр
Хайр болж хийсэхээр хад болж хагар
Эрэг болоод эмтэрснээс
Элс болоод хийссэн нь дээр
Хад болоод хагарснаас
Хайр болоод таларсан нь дээр
Хоршоо үг
элс шороо — нунтаг болон үйрмэг хэлбэртэй чулуулаг
Үгийн гарал
From Proto-Mongolic *elesün, compare Buryat элһэн (elhen), Kalmyk элсн (elsn), Daur eler (“sand”) (obsolete).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.