эмзэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Өвчний маш хөндүүр байдал
- 2.Гэмтвэл аминд хүрч мэдэх хүн, амьтны биеийн чухал хэсэг
- 3.Эд бөс, элдэв юмны эвдэрч хэмхрэхэд амархан нь
- 4.Эрх танхил, хал дол үзээгүй
- 5.Хүний сэтгэлийн гэм хориг
- 6.Хайхрамж болгоомжгүй сул дорой, нэвтэрч орох гарахад амар газар
- 7.шилжсэн утгаЯдуу, орлого багатай
- 1.уян зөөлөн
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эмзэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эмзгийн |
| Заахын тийн | эмзгийг |
| Өгөх орших тийн | эмзэгт |
| Гарахын тийн | эмзгээс |
| Үйлдэхийн тийн | эмзгээр |
| Хамтрахын тийн | эмзэгтэй |
| Чиглэхийн тийн | эмзэг рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эмзэг газар — хүн, амьтны бие махбодын хөндүүр өвчтэй хэсэг
эмзгийг нь хөндөх — а.бие махбодын өвчтэй хөндүүр газар нь хүрэх; б.хүний сэтгэлийн гэм хоригийг хөндөх
эмзэг эрхтэн — а.гэмтвэл амь насанд хүрч мэдэх чухал эрхтэн; б.бэлгэ эрхтэн
эмзэг ачаа — эвдэрч хэмхрэхдээ хялбархан тээш
эмзэг сэтгэл — хатуужил суугаагүй сэтгэл
эмзэг бүлэг — засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай, орлого багатай, ажил эрхлээгүй зэрэг хүн амын ядуу хэсэг
Хэлц үг
Эмзэг хүнд зовлон мундахгүй
Эрэлхэг хүнд бэрхшээл байдаггүй
Элмэг хүнд бэрхшээл мундахгүй
Хоршоо үг
эрх эмзэг — а.хэтэрхий зоргоороо, эрх танхи; б.өвдөхдөө амархан; в.хөндөж үл болох, ховор нандин
Товчилсон үг
НЭХЭАХН — Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НЭХЭАХС — Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Сан
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.