эмнэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Атар догшин, ажил эдэлгээнд сурч номхроогүй адгуус мал
- 2.Урьд тариа тарьж байгаад больсон газар
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эмнэг |
|---|---|
| Харьяалахын тийн | эмнэгийн |
| Заахын тийн | эмнэгийг |
| Өгөх орших тийн | эмнэгд |
| Гарахын тийн | эмнэгээс |
| Үйлдэхийн тийн | эмнэгээр |
| Хамтрахын тийн | эмнэгтэй |
| Чиглэхийн тийн | эмнэг рүү |
| Олон тоо | эмнэгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эмнэг даага — уналгаа эдэлгээнд ороогүй байгаа хоёр настай адуу
эмнэг газар — тариа тарилгүй удсан газар
Хэлц үг
Дутуу мэдсэн юм
Дуулав гэж бүү сана
Эмнэг догшин морийг
Эмээллэлээ гэж бүү сайрх
Эегүй хүнд өстөн олон
Эмнэг моринд ташуур олон
Эм үрээ өвөрлөх гэртэй
Эмнэг морио бэлчээх бэлчээртэй
Эмнэг гүү унагагүй
Эвдэрхий балгас эзэнгүй
Эмнэг морь биенд халтай
Үрмэг зан буянд халтай
Эмнэг морь туйлбал эмээл балбалахын отолго
Эм хүн гангалбал эрдээ гээгдэхийн отолго
Эмнэг морь эзэндээ халтай
Эгдүү санаа биендээ халтай
Эргүү эр эмдээ халтай
Эмнэг сургасан газар хүүхэд хэрэггүй
Эсгий хийсэн газар нохой хэрэггүй
Эмээлийн олом жирэм сайн бол
Эмнэг морины туйлахаас айхгүй
Эр луйваршвал гэрээ мартана
Эмнэг зэрлэгшвэл сүргээ мартана
Эрдэнэ оюу элэгдэх тутам өнгө ордог
Эмнэг морь унах тутам явдал ордог
Эрүүл хүн эмч эрдэггүй
Эмнэг морь зам эрдэггүй
Зүйр цэцэн үг
Эмнэг морь эзэндээ халтай
Эргүү эр эмдээ халтай
Эмнэг сургасан газар хүүхэд хэрэггүй
Эсгий хийсэн газар нохой хэрэггүй
Хоршоо үг
эмнэг догшин — мал адгуусны эдэлгээ уналганд сураагүй ардаг онгон
эмнэг хангал — ардаг догшин, эдэлгээ уналгаа сураагүй
атар эмнэг — эмнэг онгон
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.