эмч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.анагаах ухаанӨвчнийг анагаах, засах мэргэжлийн хүн
Англи утга
- нэр үгdoctor (physician), usually a qualified one
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эмч |
|---|---|
| Харьяалахын тийн | эмчийн |
| Заахын тийн | эмчийг |
| Өгөх орших тийн | эмчид |
| Гарахын тийн | эмчээс |
| Үйлдэхийн тийн | эмчээр |
| Хамтрахын тийн | эмчтэй |
| Чиглэхийн тийн | эмч рүү |
| Олон тоо | эмчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бага эмч — дунд боловсролтой эмч
их эмч — дээд боловсролтой эмч
малын эмч — малын өвчнийг анагаан засах мэргэжлийн хүн
хүний эмч — хүний өвчнийг анагаан засах мэргэжлийн хүн
Хэлц үг
Дархан хүний эм сүхгүй
Эмч хүний эм хамаргүй
Хутга хэдий хурц боловч ишиндээ тусгүй
Эмч хэдий мэргэн боловч биедээ тусгүй
Эдгэх хүний
Эмч нь өөрөө
Элч хүн эвтэй нь сайн
Эмч хүн ивээлтэй нь сайн
Элч хүн эетэй нь сайн
Эмч хүн эвтэй нь сайн
Эм муут барагддаг
Эмч муут үхдэг
Эмч байтугай домч ч бол тустай
Ноён байтугай нохой ч бол өмөгтэй
Эмч муу болбол үхэл ойр
Эм муу бол үгүйрэхэд ойр
Эмч сайн ч гэсэн өөртөө тусгүй
Хутга хурц ч гэсэн ишиндээ тусгүй
Эмч хүний эхнэр нь өвчтэй
Дархан хүний хайс хагархай
Эмч хэдий сайн ч бол
Биеэ эмчилж чаддаггүй
Эмч ч болог домч ч болог тустай л бол
Эрмээ ч болог шарилж ч болог ачтай л бол
Эргэн дээр суусан элээ чамаас дээр
Эмч ламын зассан золиг чамаас дээр
Эрдэмтэй хүний хэл зөөлөн
Эмч хүний гар зөөлөн
Зүйр цэцэн үг
Эмчийн эхнэр өвчтэй
Дарханы тэрэг эвдэрхий
Эмч мэргэн боловч биедээ тусгүй
Хутга хурц боловч хуйдаа тусгүй
Эмчийн муугаас үхнэ
Эмийн муугаас ядуурна
Эмчийн хуучин нь дээр
Элэгний шинэ нь дээр
Хоршоо үг
эмч домч — өвчнийг анагаан засагч хүн
эмч сувилагч — өвчтөнийг эмчлэх, сувилах мэргэжилтэй хүн
Товчилсон үг
ДЭН — Дэлхийн Эмч Нар
МХЭНН — Монголын Хүүхдийн Эмч Нарын Нийгэмлэг
Үгийн гарал
By surface analysis, эм (em, “medicine”) + -ч (-č)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.