Үндсэн хэсэг рүү шилжих

эмээл

нэр үг/iˈmeːɮ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠡᠮᠡᠭᠡᠯ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Уналга ачлагын морь малд тохдог бүүрэг, хавтас гөлөм зэрэг тоногоос бүрдсэн хэрэгсэл; хэлбэр дүрс нь олон янз
  2. 2.
    Эмээлийн мод;
IIнэр үг
  1. 1.
    Айх эмээх үйлийн нэр
IIIнэр үг
  1. 1.
    зурхайУлаан нүдэн гарагийн хоёрдугаар дагуул од.

Англи утга

  • нэр үгsaddle

Тийн ялгал

Нэрлэхийн тийнэмээл
Харьяалахын тийнэмээлийн
Заахын тийнэмээлийг
Өгөх орших тийнэмээлд
Гарахын тийнэмээлээс
Үйлдэхийн тийнэмээлээр
Хамтрахын тийнэмээлтэй
Чиглэхийн тийнэмээл лүү
Олон тооэмээлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • эмээл авах — морь малд тохсон эмээлээ буулгаж морио амраах

  • эмээл тохох — морины нуруунд эмээл тавьж оломлох

  • эмээл шуух — эмээлийг гөлмөөр нь бүтээж олмоор нь даруулах

  • эмээлийн агт — эмээлийн хоёр хавтасны доох унааны нуруунд тулдаг хэсэг

  • эмээлийн баавар — эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавгийн чимэглэл

  • эмээлийн бүүрэг — эмээлийн босоо хэлбэртэй хоёр хэсэг мод

  • эмээлийн ганзага — эмээлийн өмнө хойно нь юм тэгнээд тогтоож даруулах оосор, уяа

  • эмээлийн гөлөм — эмээлийн олом жирмийн халхавч жийрэг

  • эмээлийн даруулга — эмээлийн олонцог тогтоох товчин тоног

  • эмээлийн загас — эмээлийн бүүрэг, хавтасны дундах бяцхан дөрвөлжин мод

  • эмээлийн мод — хоёр бүүрэг хавтсаар бүрдсэн яс мод

  • эмээлийн олонцог — эмээлийн модны суудлын жийрэг бүрээс

  • эмээлийн тоног — эмээлийн баавар, даруулга мэтийн чимэглэл

  • эмээлийн угсуурга — эмээлийн олом жирэм уях гогцоо оосор

  • эмээлийн хавтас хүн суух хэсэг

  • эмээлийн шуулт — гөлмийг бороонд шуухад бэхлэх оосор

  • монгол эмээл — өндөр бүүрэг, мөнгөн тоног, урт гөлөм бүхий гоёмсог эмээл

  • эрвээлжин эмээл — хүүхдэд зориулсан жижигхэн навтгар эмээл

Хэлц үг

  • эмээлээ гэдсэндээ авах — эмх замбараагүй, эх толгойгоо алдах

  • эмээл дээр амиа хайлах — насан туршдаа морь унах

  • эмээлийг нь тохож, үүдийг нь нээх — үйлчлэх зарцлагдах

    Хүүгээ Зэлмийг өгхүл би, өчүүхэн хэмээн авч одлоо. Эдүгээ Зэлмийг эмээлээ тохуул, үүдээ нээлгэ (МНТ).

  • эмээл хазаарынхаа бүтэн дээр завдах — нөхцөлтэй дээр нь амжих, залуудаа завдах гэх мэтийн утга

    Энэ бол ахиад чамд олдохгүй боломж шүү. Эмээл хазаарынхаа бүтэн дээр завдсан нь дээр гэж би зөвлөх байна. Одоо л сурч боловсордог нас.

  • ↑ мод ваадан, морь эмээлтэй

  • ↑ хазаарын солиотой, эмээлийн хэнээтэй

  • ↑ эрлэгийнд очих морь нь эмээлтэй байх

  • Дээл ихэдвэл өмссөн хүнд ачаа

  • Эмээл хүндэдвэл тохсон моринд дараа

  • Морь олддог

  • Эмээл олддоггүй

  • Мундаагаа авхуулсан моринд

  • Эмээл тохоход хулмас хийдэг

  • Мундаг явсан хүнд

  • Муугий нь хэлэхэд хялс хийдэг

  • Эм муу бол эрд гай

  • Эмээл муу бол моринд гай

  • Эмээл байвал морь олддог

  • Ээл байвал амраг олддог

  • Эмээл морины чимэг

  • Эхнэр амьдралын чимэг

  • Эмээл муут тэргийн цаана

  • Гутал муут гурвын цаана

  • Эмээл хазаар морины засал

  • Эрдэм ном биеийн засал

  • Эмээл хазаарын хүчээр

  • Төрийн хэрэг барьдаг

  • Эмээл хэлтийсэн дээр хазаар мултрах

  • Эр гэгч эмийн ноён

  • Эмээл гэгч тохмын ноён

  • Эр муу бол эмдээ халтай

  • Эмээл муу бол моринд халтай

  • Ноён муу бол ардад халтай

  • Нохой муу бол үүдэнд халтай

  • Эр муутын эм хэцүү

  • Эмээл муутын эмнэг хэцүү

  • Эр хүн нэг үгтэй

  • Эмээл дөрвөн модтой

  • Эр хүн эр хүндээ

  • Эмээл хазаартай морио ч хайрладаггүй

  • … болон өөр 7

Зүйр цэцэн үг

  • Эмээлээсээ өндөр даваа даваагүй

  • Эхнэрээсээ өөр хүнтэй танилцаагүй

  • Эмээл хэлтийсэн дээр хазаар мултрах

  • Эмээлийн мод дөрөв

  • Эр хүний үг нэг

Хоршоо үг

  • эмээл хазаар — морийг унахдаа хэрэглэдэг эд хэрэглэлийн хоршсон нэр

  • аюул эмээл — айж эмээх явдал

Үгийн гарал

From Proto-Mongolic *emexel, compare East Yugur emel.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.