эндүү
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Эндүүрч буруу ташаа болсон байдал, андуу, осол буруу
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эндүү |
|---|---|
| Харьяалахын тийн | эндүүгийн |
| Заахын тийн | эндүүг |
| Өгөх орших тийн | эндүүд |
| Гарахын тийн | эндүүгээс |
| Үйлдэхийн тийн | эндүүгээр |
| Хамтрахын тийн | эндүүтэй |
| Чиглэхийн тийн | эндүү рүү |
| Олон тоо | эндүүгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эндүү ойлгох — буруугаар ойлгож ташаарах
Хэлц үг
Өдөр шөнийг сохор ялгахгүй
Эндүү бурууг согтуу ялгахгүй
Эндүү бурууг өчүүхэн гэж бүү бас
Эрдэм номыг гүн гэж бүү цөхөр
Эндүү гэм хийвэл хаан бэрх
Хилэнц нүгэл хийвэл бурхан бэрх
Зүйр цэцэн үг
Эндүү бурууг өчүүхэн гэж бүү бас
Эрдэм номыг гүн гэж бүү цөхөр
Эндүү гэм хийвэл хаан бэрх
Хилэнц нүгэл хийвэл бурхан бэрх
Хүний эндүү ичээх
Малын эндүү айлгах
Хоршоо үг
андуу эндүү — алив зүйлийн талаарх мөчид ташаа ойлголт
эндүү ташаа — андуурч, буруу бодсон нь
эндүү буруу — зөв биш, андуу зөрүү
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.