эр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.нЭм хүйсийн эсрэг утга, эр бэлгэ бүхий хүн, амьтан;
- 2.нНасанд хүрсэн эрэгтэй хүн
- 3.нЭхнэр авсан эрэгтэй хүн
- 4.нАгталсан мал
- 5.ншилжсэн утгаЧадал тэнхээ
- 1.эр үг хэл шинж. (а.эр эгшиг орж бүтсэн үг; б.эр хүйст хамаарагдах үгс), эр хүйс (а.хүн, амьтны эр чанар; б.үгийн эр буюу чанга хэл зүйн ай), эр эгшиг (хэлний хойгуур өгүүлэгдэх эгшиг).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгmale; man (a grown man); husband; gelding (castrated animal); manliness, power
- тэмдэг нэрmasculine, male; bold; back-harmonic; masculine (noun gender)
- нэр үгThe name of the Cyrillic script letter Р/р.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эр |
|---|---|
| Харьяалахын тийн | эрийнW |
| Заахын тийн | эрийгW |
| Өгөх орших тийн | эрдW |
| Гарахын тийн | эрээсW |
| Үйлдэхийн тийн | эрээрW |
| Хамтрахын тийн | эртэйW |
| Чиглэхийн тийн | эр лүү |
| Олон тоо | эрчүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрийн цээнд хүрэх — нас бие, эр чадал гүйцэх
эрийн гурван наадам — монгол үндэстний уламжлалт бөх барилдах, морь уралдах, сур харвах гурван зүйл тэмцээн
эр нөхөр — гэрлэсэн эрэгтэй хүн
эр эм болох — гэр бүл болох
эртэй хүн — чадал тэнхээ сайтай хүн
эр муутай — а.зориггүй, аймхай хулчгар; б.чадал тэнхээ муутай
эр сайтай — а.зоригтой; б.чадал тэнхээ сайтай
эр байт — хуучир. - нэг алд; эрвэй
эр ноос — хонь, тэмээ зэрэг малын их биеийн ноос
эр хар алхам — морины тэмүүлэн түргэлхийлж хурдавчлан алхах явдал
эр саримсаг — нэг хумс саримс
эр дэгээ — барилдахад учраа бөхийн хөлийн дотроос хөлөөрөөр гохдон авч гадагш дарах мэх
эр шилбэ — эм шилбийн дотор оруулж торгодог товчтой шилбэ
эр цүү — цүгцүүрэг
эр туурцаг — зөвхөн дохиур болон тоосовчоос бүрдсэн цэцгийн нэг хэсэг
эр цагаан — амьт. - ганц эвэртэй, үхэр шиг сүүлтэй, морьтой төстэй нэгэн зүйл гөрөөс
эр цэцэг — урга. - зөвхөн эр туурцаг бүхий ганц бэлгэт цэцэг
Хэлц үг
сайн эр — а.хүний мөс чанараар сайн хүн; б.хуучир. ард түмний эрх чөлөө сайн сайхны төлөө, баяд ноёдын эсрэг боссон хүн; в.яриа. хулгайч
эр үхэр сааж элгэн тарах бүрэх — бүтэшгүй зүйл мөрөөдөх
эр бар — бардам, сагсуу, онгироо
Зодоонч уу? Яриангүй, хөхүүл хүүхэддээ эр бар, хэдэн зуугаар нь ч барьж зодно (Жек Лондон, Саран хөндий).
эр [хүн] болох — а.эрийн цээнд хүрэх
Миний хүү цэрэгт явсан биш, жинхэнэ эр хүн болжээ. б.анх эмэгтэй хүнтэй унтах
эр бие жагсах/гүйцэх — том болох, өсөх
Юунд ч үл захирагдах шар нар, бор хоногууд ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдэхэд Олдох эр бие жагсаж аавынхаа дээлийг жагсаахтайгаа болжээ (М.Эрдэнэбат, Хар хүн).
Гай болж сонссон ганц өвгөн “Нас нь бага, цус нь шингэн байна даа. Эр бие гүйцээд ирэх дээр нь энэ хүүгийн гараас арслан ч мултрахгүй” гээд толгойгоо алгуурхан ганхуулж байлаа (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
эр өсч, эсгий сунах — өсөж, хүмүүжиж, эрийн цээнд хүрэх
Жоохон дадлага туршлага л дутдаг юм. Хэдэн жилийн дараа ч бас л хатуу самар даа... Дөнгөж 18-тай гэнэ билээ хөөрхий, эр өсч, эсгий сунана аа хө.
эр сахилтай — ааш зан, ажил байдал эрэгтэйн төлөв бүхий тэнэгэрхүү хүүхнийг шооглон нэрлэх үг
Олон чамайг эрдэмгүй хүүгээ хувилгаан болгож, эргүү мунхаг хүүгээ ноён тавьж, эр сахилтай охиноороо гэрээ мэдүүлжээ гэж хэлэлцэж байна (Т.Өргөн, Шагдар солиот).
эр төөлөх — аливаа эрэгтэй хүүхдийг насанд хүрээд цэрэг эрийн дансанд орсон буюу өрх, өмч хөрөнгө тусгаарлаж гарах
Тэр үед Намнансүрэн эр төөлөх насанд хүрч байсан боловч, угийн ухаан төгөлдөрийн ачаар төрийн албыг түгдрэлгүй залгуулж эхэлжээ.
эр үхэр сааж, элгэн тараг бүрэх [гэгч] — бүтэшгүй зүйл мөрөөдөх
Би чамайг басаж байгаа юм биш. Наад ажил чинь эр үхэр сааж, элгэн тараг бүрэх гэгч юм болно.
эр хүний замын хүзүү урт — хаа нэг газар уулзах
Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ, ах минь, бид цаашдаа зөндөө уулзах байлгүй дээ гэснээр тэдний яриа өндөрлөв (Т.Бум-Эрдэнэ, Хувь заяаны хэлхээ).
Нүд нь гялалзаж, шүд нь тачигнаж, хөмсөг нь зангиран хорссондоо бие нь чичирнэ. Ингээд Хонгорыг гянданд хүргэхээр аваад явахад “Эр хүний замын хүзүү урт гэдэг юм шүү” гэж тэр хүнд хэлжээ (Ч.Лодойдамба, Тунгалаг тамир).
эр [хүний] хугархай/хуйх — эр хүн, хүний мөс чанар сайн
Эрийн хугархай гэсэндээ бас хөөрхөн зальтай амьтан байх нь.
эр эм болох — гэрлэх, ураг холбох
Эр эм болсон бид хоёрыг эзэрхийлэн дурлах боловч... ардын зоригийг мохоохгүй (Ши.Аюуш, Түүвэр зохиол).
эр эмээ үзэлцэх — (хошин) дийлэх дийлэгдэхээ ялгахаар сорин тэмцэх
Эднийг итгэснээс өлбөрч үхсэн дээр гээд нэг хэсэг маань “амар сайхандаа жаргахаа та нар өөрсдөө мэд, алалцах дайсан тулгарвал эр эмээ үзэлцэн орон нутгаа хүрэхээ бид мэдье” гээд тэд тасран явчихав (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
эр эндэж, эрэг нурах — буруудах, алдаа хийх, гэнэдэх
За яахав, эр хүн эндэж л байдаг, эрэг нурж л байдаг. Эр хүн эндлээ ч эр хэвээрээ, эрэг нурлаа ч усаа хашсаар л байдаг.
эрд гарах — нөхөрт гарах, гэрлэх
Энэ голд эрд гараагүй хүүхэн гэж нэг ч байхгүй.
Агт чөдөрт номхон
Эр хуулинд номхон
Алт элэгдэх тутам өнгө ордог
Эр хүн зовох тутам ухаа ордог
Эр хүн зовох тутам эрдэм нэмдэг
Ихгэр хүн есөн мөнгө хүрэхгүй
Эр үхэр есөн мөнгө хүрнэ
Ишигний мах халуундаа
Эр хүн залуудаа
Уул өндөр ч огторгуйн доор
Эр хэцүү ч хуулийн доор
Үрээ морь ижлээ олдог
Эр хүн нөхрөө олдог
Хангал хазаартаа сурах
Эр эмээлдээ сурах
Эд элэгдэх тутам өнгө гардаг
Эм мэргэн бол эрийн зовлон цөөхөн
Эр чадалтай бол эмийн буян үлэмж
Эм хүн уран аргаар
Эр хүн дориун чадлаар
Эм хүн эргүй бол биед нь эзэнгүй
Эр хүн эмгүй бол гэрт нь эзэнгүй
Эм хүний цээжинд ээрүүлтэй утас ганцхан эргэнэ
Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь гурав эргэнэ
Эмээлийн мод дөрөвтөө сайн
- … болон өөр 344
Зүйр цэцэн үг
Эр сайтай эм төлөв
Эзэн сайтай морь номхон
Эр нэг эндүүрдэг
Эрэг нэг нурдаг
Эр өсөж
Эсгий сунах
Эр хүн арван гурван мэхтэй
Эд бөс ар өвөр талтай
Эр хүн зовохдоо ухаан ордог
Эрдэнэ элэхдээ өнгө ордог
Эр хүн олзонд
Эрвээхэй зуланд
Эр хүнд эв бий
Эсгий малгайд хэв бий
Эр хүнд хий гурав ороох сур олз
Эм хүнд ээрүүл ороох ноос олз
Эр хүний хээгүй нь сайхан
Эхнэр хүний өглөг нь сайхан
Хоршоо үг
эр эм — а.эр эм бэлгэ бүхий хүн, амьтан; б.эхнэр нөхөр хоёр
эр сувай — агталсан болон боосохгүй жил өнжсөн мал амьтан
эр чадал — хүний зориг чадал тэнхээ, хатуужил
эр бяр — а.хүч тэнхээ; б.ааг омог
эр зориг — ямар нэг юмыг ялж дийлэх тэсвэр хатуужил
эр бар — а.үлэмж давуу хүч чадал; б.дээрэлхүү зан
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠡᠷᠡ (er-e), from Proto-Mongolic *ere, perhaps from Proto-Turkic *ēr, compare Turkish er.
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.