эрдэм
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Сургуулиар сурч боловсрон, дадлага хичээлээр мэргэжин сурсан мэдлэгийн цогц
- 2.Зарим юмны ид чадал
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрдэм |
|---|---|
| Харьяалахын тийн | эрдмийн |
| Заахын тийн | эрдмийг |
| Өгөх орших тийн | эрдэмд |
| Гарахын тийн | эрдмээс |
| Үйлдэхийн тийн | эрдмээр |
| Хамтрахын тийн | эрдэмтэй |
| Чиглэхийн тийн | эрдэм рүү |
| Олон тоо | эрдмүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрдэм сурах — ном үзэх, мэдлэг чадвар эзэмших
ерөнхий эрдэм — байгаль, нийгэм, сэтгэхүйн үзэгдлийг тайлбарлах шинжлэх ухааны ерөнхий нэр
эрдмийн зэрэг хамгаалах — эрдмийн зэрэг горилсон бүтээлээ хамгаалж, зэрэг цол авах
эрдмийн зөвлөл — эрдэм шинжилгээний ажил, төслийн үр дүн, эрдмийн зэрэг, цол олгохыг хэлэлцдэг хүрээлэн, их дээд сургуулийн эрдмийн дээд хурал
зэвэрч өнгө нь гутдаггүй нь алтны эрдэм — өнгө гутдаггүй нь алтны чанартай холбоотой
хурдан морины эрдэм — хурдан морины шандас
Хэлц үг
Арслангийн нуруун дээр
Эрвээлж юундаа тохирох вэ
Агсам хүний цээжинд
Эрдэм юундаа тохирох вэ
Архи шингээх дотроосоо болох
Эрдэм шингээх ухаанаасаа болох
Бичиг сурдаггүй битүү толгой
Эрдэм сурдаггүй эргүү толгой
Гэм нь арилж
Эрдэм нь тодрох
Дайсан ирвэл цэрэг хэрэгтэй
Далай гаталбал онгоц хэрэгтэй
Эрдэм сурвал багш хэрэгтэй
Эв санавал нөхөр хэрэгтэй
Жаргал хөөвөл эрдэм хаана олдох вэ
Эрдэм хөөвөл жаргал хаана мундах вэ
Идээ арвин боловч амсан байж мэднэ
Эрдэм арвин боловч суран байж мэднэ
Морь унахад жороо
Эрдэм сурахад самбаа
Мэдэхгүй бол мэдэхгүйгээсээ бүү ич
Эрдэм ном сураагүйгээсээ бүр ич
Сүсэглэхийн хамт сэжиг төрнө
Эрдэм ирэхийн хамт гэм ирнэ
Тариа тарьсан хүн
Өвөлдөө цатгалан
Эрдэм сурсан хүн
Эцэстээ амгалан
Хувцас биений чимэг
Эрдэм ухааны чимэг
Эв гэдэг хязгааргүй
Эрдэм гэдэг ёроолгүй
Эв түмэн лан
Эрдэм мянган лан
Эв үгүй нөхөр яг
Эрдэм үгүй нөхөр таг
Эвэр багатын олих их
Эрдэм багатын омог их
Эд ихт ам бардам
Эрдэм ихт ааль даруу
- … болон өөр 95
Зүйр цэцэн үг
Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог
Эрдмийг гүн гэж бүү цөхөр
Эндэгдлийг бага гэж бүү омтгойд
Эрдэмд хязгааргүй
Эрэлд хязгааргүй
Эрдмийн дээд эв
Эрхмийн дээд эх
Эрдэм багатын омог их
Ишгэн ухны гүйдэл их
Хоршоо үг
эрдэм билиг — эрдэм ухаан
боловсрол/эрдэм мэдлэг — олж авсан мэдлэг мэргэжил, чадвар
эрдэм соёл — боловсрол, хүмүүжил
эрдэм сургууль — а.мэдлэг чадвар; б.эрдэмд шамдах газар
эрдэм ухаан — хүний мэдлэг, оюун ухаан
эрдэм чадвар — мэдлэг чадал
эрдэм чадал — мэдлэг чадвар
ид эрдэм — ид хав, шандас, чанар чансаа
Товчилсон үг
АУЭШТ — Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээний Төв
АУЭШТЛ — Анагаах Ухааны Эрдэм Шинжилгээний Төв Лаборатори
АШҮЭШТТ — Арьс Ширний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээний Туршилтын Төв
БМААЭШХ — Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
БТЭШ — Бэлчээр, Тэжээлийн Эрдэм Шинжилгээ
БТЭШХ — Бэлчээр, Тэжээлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
БҮЭШ — Барилгын Үйлдвэрлэлийн Эрдэм Шинжилгээ
БҮЭШИ — Барилгын Үйлдвэрлэлийн Эрдэм Шинжилгээний Институт
БҮЭШХ — Барилгын Үйлдвэрлэлийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
БХЭШХ — Батлан Хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ГББМААЭШХ — Говийн Бүсийн Бэлчээрийн Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ГУУҮЭШИ — Геологи, Уул Уурхайн Үйлдвэрлэл, Эрдэм Шинжилгээний Институт
ДЭШАХ — Дэлхийн Эрдэм Шинжилгээний Ажилтны Холбоо
ЗААЭШҮС — Зөгийн Аж Ахуйн Эрдэм Шинжилгээ, Үйлдвэрлэлийн Станц
ЗАЭШЗ — Заах Арга, Эрдэм Шинжилгээний Зөвлөл
МААСЭШХ — Мал Аж Ахуйн Сургалт, Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
МААЭШ — Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээ
МААЭШХ — Мал Аж Ахуйн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
МЭДН — Монголын Эрдэм Дэлгэрүүлэх Нийгэмлэг
МЭЭШХ — Мал Эмнэлгийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ОМҮЭШХ — Ой Модны Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ОУЭШХ — Олон Улсын Эрдэм Шинжилгээний Хурал
ОЭШБ — Оюутны Эрдэм Шинжилгээний Бичиг
ОЭШХ — Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал
СЭШИ — Санхүүгийн Эрдэм Шинжилгээний Институт
ТЭХҮЭШЗТИ — Түлш, Эрчим Хүчний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
ТЭШЗТИ — Тээврийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
УГТЭШХ — Ургамал, Газар Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УТЭШХ — Ургамал Тариалангийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УХЭШХ — Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УЦУЭШХ — Ус, Цаг Уурын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
УЭНЭШТ — Улсын Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв
УЭШФ — Улсын Эрдэм Шинжилгээний Фонд
ҮСЭШИ — Үнэ, Стандартын Эрдэм Шинжилгээний Институт
ХААММЭШС — Хөдөө Аж Ахуйн Машин Механизмын Эрдэм Шинжилгээний Станц
ХХҮЭШЗТИ — Хөнгөн, Хүнсний Үйлдвэрийн Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Институт
ЦУЭШХ — Цаг Уурын Эрдэм Шинжилгээний Хүрээлэн
ЦЭШИ — Цэргийн Эрдэм Шинжилгээний Институт
ШУАЭШТНС — Шинжлэх Ухааны Академийн Эрдэм Шинжилгээний Төв Номын Сан
ЭДН — Эрдэм Дэлгэрүүлэх Нийгэмлэг
- … болон өөр 24
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.