эрдэс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.химиБайгалийн нөхцөлд тус бүрдээ өвөрмөц эрдэслэг хэлбэртэйгээр талсжин үүссэн, бодосын тодорхой бүтэц бүхий химийн махбод буюу нэгдэл
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрдэс |
|---|---|
| Харьяалахын тийн | эрдсийн |
| Заахын тийн | эрдсийг |
| Өгөх орших тийн | эрдсэнд |
| Гарахын тийн | эрдсээс |
| Үйлдэхийн тийн | эрдсээр |
| Хамтрахын тийн | эрдэстэй |
| Чиглэхийн тийн | эрдэс рүү |
| Олон тоо | эрдсүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрдэс бордоо — шим тэжээл, эрдсийн зүйл агуулсан бордоо
эрдсийн зүй/эрдсийн судлал — ш.у. - а.эрдсийн физик химийн чанар, төрөл зүйл хийгээд бүрэлдэн тогтсон болон хувьсан өөрчлөгдөх зүй тогтол; б.эрдсийг ардын аж ахуйд хэрхэн яаж хэрэглэхийг судлах ухаан
Товчилсон үг
ГЭББЗГ — Геологи, Эрдэс Баялгийн Бодлого Зохицуулалтын Газар
ГЭБХ — Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн
ГЭБЯ — Геологи, Эрдэс Баялгийн Яам
ШУАГЭБХ — Шинжлэх Ухааны Академийн Геологи, Эрдэс Баялгийн Хүрээлэн
ЭБЗ — Эрдэс Баялгийн Зөвлөл
ЭБЦ — Эрдэс Баялгийн Цогцолбор
ЭБЭХ — Эрдэс Баялаг, Эрчим Хүч
ЭБЭХЯ — Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яам
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.