эрс
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Шулуун цэх
- 2.Зан байдал шулуун шударга
- 3.шилжсэн утгаАжил хөдөлмөрт шуурхай, шийдвэртэй
- 4.Тэс өөр, огт ондоо
- 1.Олон эр, эрчүүд
- 1.хэл шинжлэлСаармаг.
- 1.эрс буурцаг урга. (улаан, цагаан хоёр зүйл бүхий буурцгийн намын бяцхан ургамал).
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрс |
|---|---|
| Харьяалахын тийн | эрсийн |
| Заахын тийн | эрсийг |
| Өгөх орших тийн | эрсэд |
| Гарахын тийн | эрсээс |
| Үйлдэхийн тийн | эрсээр |
| Хамтрахын тийн | эрстэй |
| Чиглэхийн тийн | эрс рүү |
| Олон тоо | эрснүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
эрс өөд — эгц дээш
хананы эрс — барьсан гэрийн хананы өндөр намын хэмжээ
эрс тэмцэх — шийдвэртэй, зориг төгс тэмцэх
эрс шийдвэр гаргах — түргэн шуурхай, шийдэмгий шийдвэр гаргах
эрс тасархай — олны дотроос онцгой ганцаараа
эрс тэс цаг агаар — жилийн дөрвөн улирлын өвөл хаврын цаг уур нь их тогтворгүй байдаг
эрс тэс уур амьсгал — халуун хүйтний ялгаа ихтэй цаг агаар
цэрэг эрс — олон цэрэг эр
Хэлц үг
Эзэрхэг хадамд бэр тогтохгүй
Эрс эрд эхнэр тогтохгүй
Эрмэг малд хээл тогтохгүй
Хоршоо үг
эрс хатуу — нугаршгүй шийдэмгий
эрс шийдвэртэй — олон аашгүй, эрс шийдэмгий
эрс шулуун — шийдэмгий
эрс гудас — шулуун шударга, зарчимч
эрс тэс — юмны өөр хоорондоо маш их ялгаатай, чанх ондоо
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.