эрх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Нийгмийн хүмүүсийн харьцааг зохицуулдаг төр засгаас тогтоон, хамгаалан бэхжүүлэх хэм хэмжээ
- 1.Хүн дур зоригоороо байх хүсэл, дуршил
- 1.эрх ялуу (тэрэгний ялууны урд хойд хоёр захын ялуу мод).
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгauthority (power to enforce rules); right (that which is due to a person); will, desire
- тэмдэг нэрspoiled (child); wilful, capricious
- нэр үгprayer beads; any beaded jewellery
- нэр үгonly used in эрх ялуу (erx jaluu)
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрх |
|---|---|
| Харьяалахын тийн | эрхийн |
| Заахын тийн | эрхийг |
| Өгөх орших тийн | эрхэд |
| Гарахын тийн | эрхээс |
| Үйлдэхийн тийн | эрхээр |
| Хамтрахын тийн | эрхтэй |
| Чиглэхийн тийн | эрх рүү |
| Олон тоо | эрхүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ардын эрх — иргэний эдлэх ёстой эрх
сонгуулийн эрх — сонгох сонгогдох эрх
эрх баригч — төр засгийн эрх мэдэлтэн хүн
эрх баригч нам — парламентад олон суудал бүхий засгийн эрх барих нам
эрх булаах — бусдын эрх мэдлийг эзэрхэн авах
эрхийг нь хасах — а.эрх барих тушаалаас буулгах; б.улс төрийн эрх мэдлийн заримыг хууль ёсоор хязгаарлах
эрхэнд орох — а.эрх мэдлийг авах, эзэмших; б.бусдын мэдэлд орох, дуулгавартай дагах
эрхээ алдах — эрх мэдэлгүй болох, бусдын мэдэлд орох
эрхээр болгох — а.үйл хэргийг өөрийн зориг санал тийш татан аваачих; б.хэргийг шийдвэрлэх шийтгэхэд зүй зохисыг харж үзэх
эрх эзэмших — эрхтэй болох
эрх олох — а.хасагдсан эрхээ эгүүлэн авах; б.эрх мэдэл бүхий тушаалд дэвших
эрх төгс — агуу хүчирхэг, сүр хүчтэй
эрх зүй — нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс тогтоосон буюу зөвшөөрсөн, зөрчигдөх явдлаас төрийн албадлагаар хамгаалсан бөгөөд уг харилцаанд оролцогчдын дагаж баримтлах зан үйлийн журмыг тодорхойлсон бичиг
эрх зүйн зохицуулалт — нийгмийн харилцааг, төрөөс тогтоосон эрх зүйн хэм хэмжээ
эрх зүйн шинэчлэл — хуулийн цоорхойг ашиглан гарч буй зүй бус үйлдлүүдээс үндэслэн, зарим нэг хуульд өөрчлөлт оруулах үйл ажиллагааны
эрх дархтан — эрх мэдэл бүхий хүмүүс
эрх тэгш амьдрал — дарлах, дарлагдахгүй чөлөөтэй амьдрах
эрх дураар — өөрийнхөө дур хүслээр амьдрах
Хэлц үг
эрх хав шиг шарвалзах — зусардаж долигонох
Илүү тэнэг нь эрх хав шиг шарвалзан өөрөө ирж зангуу шиг наалдах нь ч бий. Бялдуучдад эздээ хосгүй ухаантан, ховор хүн мэтээр хоосон магтах дон шүглэнэ.
эрхийн балай — тэнэг, мангар, мэдлэггүй, эрх
Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрхийн балай охиноо худлаа магтлаа.
эрхээрээ хатах — (үл тааш.) тоглох
Шөнө орондоо унтаад хэвтэнэ үү, эрхээрээ хатна уу, дурынх (Д.Урианхай, Халуун зуны сүүдэр).
Баян эрхэмд итгэгсэд ядуурч буурна
Эрх хүчинд итгэгсэд дарагдаж доройтно
Эв найрыг алдвал сайн хүн холдоно
Эрх тушаалыг хөөцөлдвөл элдэв зовлон тулгарна
Эм хүний дотор
Эрх эмзэг хүү эргэлддэг
Эрх бэрх хоёрыг хянавал сайн
Эрдэм билиг хоёрыг хичээвэл сайн
Эрх ихэдвэл балмад болдог
Эрдэм ихэдвэл богд болдог
Эрх сүр нэгэн хувь
Эе найр найман хувь
Эрх сүр хүчтэй боловч
Эе найрт үл хүрнэ
Эе найргүй бол тусгүй
Эрх хүүхэд эцэг эхийнхээ хүчинд
Эрдэм сурсан шавь багшийнхаа хүчинд
Эрх эм ядаж нялаг
Эрх хүүхэд ядаж тэнэг
Эх орноо харахад бахархаж баршгүй
Эрх жаргалаа магтахад бичиж баршгүй
Зүйр цэцэн үг
Эрх сүр хүчтэй боловч эв найргүй бол тусгүй
Эрхийг сурахаар б сур
Хоршоо үг
эрх ашиг — нийтийн үйлсийн төлөө үр дүнтэй ажиллах хэм хэмжээ
эрх дарх — хүний гавьяа зүтгэлийг харж, сайшаан шагнаж олгосон эрх
эрх мэдэл — ямар нэг ажил хэргийг өөрт олгосон эрхийн дагуу таслан шийдвэрлэх мэдэл
эрх тушаал — ямар нэг ажил хэргийг эрхлэн гүйцэтгэх эрх мэдэл бүхий тушаал
эрх хэмжээ — хүний эзэмшин эдэлж болох эрх
эрх чөлөө — хуульд заасан хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх
эрх сүр — эрх мэдэлтэй болоод сүр бараатай байдал
эрх тэгш — бүгдээрээ адил байхыг илтгэсэн нь
эрх ямба — том албан тушаалтны эдлэх онцгой эрх
эрх томоогүй — амьдралыг ойлгох болоогүй бага балчир
эрх эмзэг — а.хэтэрхий зоргоороо, эрх танхи; б.өвдөхдөө амархан; в.хөндөж үл болох, ховор нандин
эрх танхи — эрх дураараа, хал үзээгүй
эрх энхрий — а.бусдаас илүү хайрладаг, маш их хайртай; б.эрх танхи
Товчилсон үг
МТУБЭАХЗ — Монголын Телевизийн Уран Бүтээлчдийн Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөл
МХЭАХН — Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
МХЭАХНҮХ — Монголын Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгүүдийн Үндэсний Холбоо
МХЭЭАХН — Монголын Хүүхэд, Эмэгтэйчүүдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НХЭАХН — Нийслэлийн Хэрэглэгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НЭЗБТХ — Нийслэлийн Эрх Зүйн Байдлын Тухай Хууль
НЭХЭАХН — Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг
НЭХЭАХС — Нийгмийн Эмзэг Хэсгийн Эрх Ашгийг Хамгаалах Сан
ОУЭЗК — Олон Улсын Эрх Зүйн Комисс
СӨЭАХТ — Сууц Өмчлөгчдийн Эрх Ашгийг Хамгаалах Төв
ТАХЭАХХ — Төрийн Албан Хаагчдын Эрх Ашгийг Хамгаалах Холбоо
ҮЭА — Үндэсний Эрх Ашиг
ҮЭЧХ — Үндэсний Эрх Чөлөөний Хөдөлгөөн
ХБИЭАХТХ — Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Эрх Ашгийг Хамгаалах Түр Хороо
ХЭЗДС — Хууль, Эрх Зүйн Дээд Сургууль
ХЭЧТ — Хүний Эрх Чөлөөний Төв
ЭЗБА — “Эрх Зүйн Боловсрол” Академи
ЭЗЗХ — Эрх Зүйн Зохицуулалтын Хороо
ЭЧХН — Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
Үгийн гарал
From Proto-Mongolic *erke, from Proto-Turkic *erk (“authority, freedom”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.