эрч
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Утас, дээс зэргийн мушгирсан харих чанар, мушгиа
- 1.Юмны хүч, хүний чадал тэнхээ
- 2.шилжсэн утгаУрам зориг.
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpower, intensity, might; enthusiasm; twine, convolution
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | эрч |
|---|---|
| Харьяалахын тийн | эрчний |
| Заахын тийн | эрчийг |
| Өгөх орших тийн | — |
| Гарахын тийн | эрчнээс |
| Үйлдэхийн тийн | эрчээр |
| Хамтрахын тийн | эрчтэй |
| Чиглэхийн тийн | эрч рүү |
| Олон тоо | эрчүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
буруу эрч — нар буруу тийш нь эрчилсэн мушгиа
зөв эрч — нар зөв тийш нь эрчилсэн мушгиа
эрч ончрох — утас, дээсний мушгиа нь чангадаж, зангиран булцуутах
эрч нь харих — юмны эрч сулрах
эрч оруулах — эрчлэх
эрчийг нь хариулах — а.утас дээс зэргийн эрчийг буцаах; б.шилж. хүний урам зоригийг бууруулах
эрчийг нь чангалах — эрчийг улам нэмэх
эрчээрээ дайрах — бүх хүчээрээ дайрах
эрчээрээ зүтгэх — бүх хүчээ дайчлан хөдлөх
салхины эрч — салхины маш их хүч
Хэлц үг
хар эрч — бүх бяр тэнхээ
Иш муутай сүх булгарахад амархан
Эрч муутай дээс тасрахад амархан
Зүйр цэцэн үг
Эрч нь харьсан утас шиг
Эрэг нь суларсан дугуй шиг
Хоршоо үг
ид эрч — хүн амьтны хурд, ажил үйлийн эрчмийн оргил үе
эрч хүч — ажил хэргийг хийж гүйцэтгэх урам зориг
эрч чадал — хүч тэнхээ, чадвар бололцоо
Үгийн гарал
Perhaps comparable with Old Uyghur [script needed] (erüşi), Karakhanid [script needed] (arış, “warp”)
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.