Үндсэн хэсэг рүү шилжих

эрэг

нэр үг

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Гол мөрөн, уул хадны хөвөөнд өнгийж тогтсон ирмэг
IIнэр үг
  1. 1.
    Юмыг тогтоож бэхлэх зориулалттай мушгимал ховил бүхий төмөрлөг эдлэл
IIIнэр үг
  1. 1.
    эрэг муриг (хүний ханшгүй эелдэг биш зантай нь).
нэр үг
  1. 1.
    ус болон хуурай газрын зааг хэсэг
  2. 2.
    гол, нуурын усыг хашсан эрэг газар (ялангуяа усыг хашиж буй налуу хэсэг)
    • тэд завийг эрэг дээр гаргаж ирэв
    • тэр голын эрэг дээр суугаад усны урсгалыг ширтэв
  3. 3.
    их усны зах туушаа газар
  4. 4.
    Эрэг гэдэг үгийг шүлэглэсэн магтсан нэр томъёо

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгbank, coast, shore
  • нэр үгscrew

Тийн ялгал

Нэрлэхийн тийнэрэг
Харьяалахын тийнэргийн
Заахын тийнэргийг
Өгөх орших тийнэрэгд
Гарахын тийнэргээс
Үйлдэхийн тийнэргээр
Хамтрахын тийнэрэгтэй
Чиглэхийн тийнэрэг рүү
Олон тооэргүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • далайн эрэг — их усны зах хэсэг

  • эрэг хамгаалах ой — гол мөрний голдрилын усанд илэгдэж нурахаас хамгаалж усны хөвөө дагуулан тарьсан халхавч ой

  • эргийн тэмдэг — усан онгоцыг элсэн танд газардахаас сэргийлэн эрэг дээр босгосон тусгай тэмдэг

  • эм эрэг — шураг орох мушгимал сувагтай зүйл

  • эр эрэг — гаднаа мушгимал ховил бүхий шураг

Хэлц үг

  • Ус хааш бол

  • Эрэг тийшээ

  • Хүн эс гэнэдвэл богд болно

  • Эрэг эс нурвал хад болно

  • Эзэн муут мал зуд болоход сүйрдэг

  • Эрэг муут ус үер болоход хальдаг

  • Эзэн нь эдээ таньдаг

  • Эрэг нь усаа хашдаг

  • Эзэн нь юмаа мэддэг

  • Элээдсэн эм

  • Эрэг маажилна

  • Эр нэг гэнэддэг

  • Эрэг нэг ивэрдэг

  • Эр нэг эндүүрдэг

  • Эрэг нэг нурдаг

  • Эр сайт эхнэр

  • Эрэг сайт ус

  • Эр хүн гэнэддэг

  • Эр хүн гэнэдэхгүй бол хаан суудаг

  • Эрэг нурахгүй бол хад болдог

  • Эр хүн энддэг

  • Эрэг шороо нурдаг

  • Эр хүн эс эндвэл хаан болно

  • Эрэг эс эмтэрвэл хад болно

  • Эр хүн эс эндвэл шидтэй болдог

  • Эрэг хөмөг эс нурвал хадтай болдог

  • Эр хүн эс эндвэл ноён болдог

  • Эрэг эс нурвал уул болдог

  • Эр энддэг

  • Эрэг нурдаг

  • Эрэг болоод эмтэрснээс

  • Элс болоод хийссэн нь дээр

  • Хад болоод хагарснаас

  • Хайр болоод таларсан нь дээр

  • Эрэг нураад элс болдог

  • Эх хөгшрөөд эмгэн болдог

  • Эрэг нуурт эндэлгүй

  • Эрэл сураг гаргалгүй

  • Худаг усанд эндэлгүй

  • Хулгай дээрэмд авталгүй

  • … болон өөр 13

Хоршоо үг

  • эрэг ганга — гуу жалга болон газарт өнгийж тогтсон ирмэг

  • эрэг манхан — гуу жалга болон газарт өнгийж тогтсон ирмэг болон элсэн овоо

  • эрэг нураа — эргийн өмрөн нурсан хэсэг

  • эрэг боолт — эр, эм эрэг

  • эрэг шураг — эрэгтэй хадаас, түүнд зориулж хийсэн мушгимал суваг

Товчилсон үг

  • БНЗЯЭУ — Бүгд Найрамдах Зааны Ясан Эрэг Улс

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.