Үндсэн хэсэг рүү шилжих

юм

нэр үгсул үг/ˈjʊm/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Аливаа байгаа бүх бодит, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр
IIсул үг
  1. 1.
    Өгүүлэхүүний хэлбэрээр илрэх батлах сул үг
IIIнэр үг
  1. 1.
    шашинБилиг барамидын судруудын хураангуй нэр; билиг барамид нь ухаан билгээр гэтэлгэхийн нэр, нийт арван зургаан боть ном бий, энэ номыг Монголын их бага хүрээ хийдэд хаа сайгүй хурдаг бөгөөд чингэснээр хүмүүс оюун санааны чанад хүрч, эх болсон хамаг амьтан энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болно хэмээдэг.
нэр үг
  1. 1.
    аливаа байгаа бүх бодит, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр
  2. 2.
    аливаа оршин байгаа бүх бодит, зарим хийсвэр зүйлийн ерөнхий нэр
  3. 3.
    мэдрэмж болон танин мэдэхүйн тусгал

Ойролцоо үг

Англи утга

  • нэр үгthing, subject, matter, object

Тийн ялгал

Нэрлэхийн тийнюм
Харьяалахын тийнюмны
Заахын тийнюмыг
Өгөх орших тийнюманд
Гарахын тийнюмнаас
Үйлдэхийн тийнюмаар
Хамтрахын тийнюмтай
Чиглэхийн тийнюм руу
Олон тооюмнууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • юм авах — а.ямар нэг зүйлийг гараар барих; б.яриа. ямар нэгэн зүйл

  • юм асуух — ямар нэгэн зүйл асуух

  • юм ачих — ямар нэгэн зүйл ачих

  • юм бодох — а.гүн санаашрах; б.шилж. бусдын хэлсэн үгэнд гомдох

  • юм бүхэн — бүх юм

  • юм гарах — хүн, амьтны бижрүү, гөвдрүү яр шарх үүсэх

  • юм даахгүй — а.бяр, тэнхээгүй; б.мохоо, иргүй

  • юм даахгүй хутга — мохоо хутга

  • юм идэх — а.хоол унд идэж уух; б.шилж. эд хөрөнгө завших

  • юм мэдэх хүн — а.мэдлэг сайтай хүн, ухаантай хүн; б.аливаа зүйлийг сайн мэдэх хүн

  • юм мэдэхгүй хүн — а.мэдлэг туршлагагүй хүн; б.аливаа зүйлийн сайн мууг ялгах, эв зүйг олох чадваргүй хүн

  • юм олох — а.хаягдсан, гээгдсэн зүйлийг олох; б.худалдаа арилжаа, ажил хөдөлмөр хийж ашиг хонжоо, мөнгө төгрөг олох, хонжих

  • юм санах — а.өнгөрснийг сэргээн бодох; б.шилж. бусдын хэлсэнд юм бодох, гомдох

  • юм угаах — ямар нэг зүйлийг угааж цэвэрлэх

  • юм үзсэн хүн — хал үзэж, хашир суусан хүн

  • юм үзэх — а.олон газар явж нүд тайлах; б.хал үзэх, зовлон туулах

  • юм үзээгүй амьтан — амьдралын туршлагагүй, хал үзээгүй хүн

Хэлц үг

  • юм бүхэнд би гэх — биеэ хэтэрхий тоох, биеэрээ гайхуулах

  • юм олж долоохгүй — а.юу ч болохгүй; б.ашиг хонжоо олохгүй, дэмий, нэмэргүй

  • юм үзэж, нүд тайлах — олон газраар явж, туршлага, мэдлэг суух

  • юман чинээ бодохгүй — огт тоохгүй

  • юманд тоохгүй — а.ямар нэгэн юмыг үл тоох, муу юм санахгүй, бодохгүй байх; б.гүжирмэг байх

  • долоон жорын юм — янз бүрийн зүйл, есөн шидийн юм

  • есөн жорын, есөн шидийн юм — янз бүрийн зүйл, элдэв бусын юм

  • өвчүүний цаагуур юм шидэх — ихэд өлссөн үед юм идэх

  • сарын юм/биений юм — эмэгтэйчүүдийн сарын тэмдэг

  • юм атгуулах — хахуульдах

    Сувилагч асрагч нар нь бүгд л гарт нь юм атгуулахаар сайхан аашилж, эргэлтийг нь зөөж өгдөг юм байна.

  • юм[наа] тоохгүй — хэнэггүй

    ...залуураа барьсан өвгөн Бух,...салаа хурдлуулж яваа Гекүү, Үхүү хоёр, эргийн талд тэмтрэн хатгаж яваа Залуудай,...эрэг мөргүүлэхгүйг хичээж яваа Шонхоолой цөм их аюулаас мултарсандаа хатуужиж, биеийн чилэхийг юмнаа тоохгүй явлаа (Б.Ринчен, Заан залуудай).

  • юмны эзэн, сумны занги — эрх мэдэл бүхий, эзэн хүн

    Эрхбиш юмны эзэн, сумны занги гэсэндээ дарга өөрөө оролцож байж энэ хэрэг шийдээ оллоо (Д.Энхболд, Соёо).

  • ↑ долоон жорын юм

  • ↑ есөн жорын юм

  • ↑ есөн зүйлийн/дээдийн/шидийн /өнгийн/ юм

  • ↑ мөрөндөө углах юмгүй

  • ↑ олон таван юм

  • ↑ өвчүүний цаагуур юм шидэх

  • ↑ сэтгэлд нь юм хийх

  • ↑ тэнгэрийн оронд очсон юм шиг

  • Үг дамжихдаа нэмэгддэг

  • Юм дамжихдаа хорогддог

  • Юм байгаад идэж чадахгүй

  • Эд байгаад эдэлж чадахгүй

  • Юм болгон учиртай

  • Мод болгон мөчиртэй

  • Сум болгон зангитай

  • Учир бүхэн утгатай

  • Юм бүдүүндээ дөрвөн талт

  • Нарийндаа найман талт

  • Юм нарийн болж

  • Сум шулуун боллоо

  • Юм нэгээр дуусдаггүй

  • Сум нэгээр дайзалдаггүй

  • Юм нэгээрээ болдоггүй

  • Дэрс хөхөөрөө болдоггүй

  • Юм нэгээрээ өнгөрдөггүй

  • Хүн ганцаараа дуусдаггүй

  • Юм сурах хэцүү

  • Мартах амархан

  • … болон өөр 3

Зүйр цэцэн үг

  • Юм ганцаар дуусдаггүй

  • Сум нэгээр дайзладаггүй

  • Юм нарийн болж

  • Сум шулуун болох

  • Юманд учир

  • Суманд хичир бий

  • Юмны түрүүнд

  • Ажлын адагт (гэгчээр)

  • Юмны эзэн сумны занги

  • Юм сурахад хэцүү

  • Мартахад амархан

Хоршоо үг

  • юм хум — ойр зуур хэрэглэх зүйлс

Үгийн гарал

Mongolian Cyrillic ᠶᠤᠮ (yum) юм (jüm) Cognate with Buryat юм (jum), Kalmyk юм (yum), etc.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.