ягаан
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Цайвгар улаан өнгө
- 2.Төрийн өмчид байгаа объегт болон тоног төхөөрөмжийг хувь хүн худалдан авахдаа мөнгөн төлбөрийн оронд ашиглаж болох эрхийн бичиг
Ойролцоо үг
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ягаан |
|---|---|
| Харьяалахын тийн | ягааны |
| Заахын тийн | ягааныг |
| Өгөх орших тийн | ягаанд |
| Гарахын тийн | ягаанаас |
| Үйлдэхийн тийн | ягаанаар |
| Хамтрахын тийн | ягаантай |
| Чиглэхийн тийн | ягаан руу |
| Олон тоо | ягаанууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ягаан торгон дээл — ягаан өнгөтэй торгоор хийсэн дээл
ягаан хүрэн — ягаан өнгөнд хүрэн өнгө ууссан нь
улбар ягаан — улаан шар өнгө үл мэдэг туяарсан ягаан өнгө
үзмэн ягаан — гүн, өтгөн ягаан, нил ягаан
хуа ягаан — ухаа ягаан
ягаан цээнэ — урга. - ягаан цэцэг бүхий, жараас наян сантиметр өндөр ургадаг, олон наст өвсөрхөг нэг зүйл цээнэ, ардын эмнэлэгт шээс чавдагшихад хэрэглэнэ
ягаан тасалбар — төрийн өмчид байгаа объект болон тоног төхөөрөмжийг хувь хүн худалдаж авахдаа мөнгө төлбөрийн үүргээр ашиглах бичиг
Товчилсон үг
ХЯТ — Хэт Ягаан Туяа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.