Үндсэн хэсэг рүү шилжих

ямаа

нэр үг/jama/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠢᠮᠠᠭ᠎ᠠ

Тайлбар

нэр үг
  1. 1.
    амьтанҮс урт, сүүл годгор, хос туруутай, хэвэгч дэлэнт амьтан, зэрлэг тэжээвэр хоёр янз, олон зүйл бий

Англи утга

  • нэр үгgoat

Тийн ялгал

Нэрлэхийн тийнямаа
Харьяалахын тийнямааны
Заахын тийнямааг
Өгөх орших тийнямаанд
Гарахын тийнямаанаас
Үйлдэхийн тийнямаагаар
Хамтрахын тийнямаатай
Чиглэхийн тийнямаа руу
Олон тооямаанууд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • ямаа ишиглэх — эм ямаа ишиг гаргах

  • ямаа хариулах — ямаа бэлчээрлүүлэх

  • ямаан үс — амьтны үс ямааны үстэй адил төстэйг нь

  • ямаан хилэн — өнгөн талд нь тачир нягт үс гаргаж нэхсэн нэг зүйл хилэн

  • ямаан арц — урга. - ойд ургадаг, шөвгөн навчны үзүүрт өргөстэй, ширхэг нарийн нэгэн зүйл арц

  • ямаан бор — урга. - дурс хар, дүгрэг навчтай мах улаан болоод артай нэгэн зүйл мод

  • ямаан бургас — урга. - ойд ургана, навч нь энгийн бургастай адил, дурсны уг этгээд хөхөвтөр, үзүүр тал нь улаавтар нэгэн зүйл бургас

  • ямаан бүрээ — хөгжим. - далайн нэгэн зүйл амьтны ясаар хийсэн дотроо хөндий, гадна тал нь арзгар, үлээхэд орхирч нарийхан дугардаг хөгжим

  • ямаан гөрөөс — амьт. - зэрлэг ямаа

  • ямаан зангуу — урга. - иш нь зэллэж ургадаг, жижиг навчтай, жижигхэн шар цэцэгтэй, нэг наст өвс, үр нь эмд орно

  • ямаан сахал — урга. - нийлмэл цэцэгтний овогт багтдаг хоёр наст ногоо, хоёрдахь жилдээ цэцэглэж эхэлнэ, үндэс, навчийг нь хүнсэнд хэрэглэнэ

  • ямаан ууц — амьт. - хилэнцэт аалз

  • ямаан харгана — урга. - тал хээрийн бүсэд намхан ургадаг тод шар өнгийн хальстай нэг зүйл харгана; алтан харгана

  • ямаан хөх — урга. - боровтор хүрэн цэцэгтэй, зөөлөн цайвар үстэй, сүүн цагаан шүүстэй, бөөрөнхий үндэслэг иштэй олон наст өвс, үндэс болоод иш нь эмд орно

  • ямаан шарилж — урга. - хуучин үндэснээс ургахгүй, үрээс малтуушлан ургадаг нэгэн зүйл шарилж

  • ямаан шийр — урга. - бүтэн хөвөө бүхий уртавтар зууван навчтай, эшнийхээ дээд хэсэгт багларан ургадаг шарангуй ногоон жижиг цэцэгтэй олон наст өвс, навчных нь шүүсээр эм, тариа хийнэ

  • ямаан эвэр — урга. - цэнхэр цэцэгтэй, чулуурхаг газар бут бутаар ургадаг, навч нь бургастай адил заримдаг сөөг; догар

  • янгир ямаа — амьт. - нэг зүйл зэрлэг ямаа

Хэлц үг

  • ямаан зан — түргэн зан

  • ямаан омог — өнгөн дээрээ сүржин, огцом түргэн ууртай зан

  • ямаанаас янзтай, тэмээнээс гэдгэр — этгээд жигтэй, гажууд хүн

  • ямааны мах халуун дээрээ — аливаа зүйлийг алгуурлалгүй, шинэ сэргэг дээр нь даруйхан хий

  • ямаа туйлавч янгирцаг эвдэхгүй, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй — шалихгүй биз дээ

  • ямаа алах чээжинд — амархан

    Ямаа алах чээжинд гээд л байсан. Чадахгүй байсандаа ичээд гэрээс өнөөдөр цухуйхгүй байна.

  • ямаа гэхээр тэмээ гэх/тэмээ гэхээр ямаа гэх — тэнэг, зөрүүд

    Тэмээ гэхээр ямаа гээд... нөгөө баг ч өөрсдийнхөө үзэл бодол дээр бат зогсоод хоёр тал тас зөрүүдлэв.

  • ямаан ноос ямаанаас — гарлага нь мөн тэр дотроосоо гарна гэх мэтийн санаа

    Олны юмыг олноороо хуваахад ямар л буруу байхав, ямааны ноос яалаа ч гэсэн ямааны биеэс гарна (Хүчит, Цагаан хяруу улаан зандан).

  • ямааны ишгийг майлуулж, барсыг цочоох — чадлаа мэдэхгүй аашлах

    Алтан улс дахин халдаж, зуу бичгийг мөргөж хүлээн ав хэмээсэнд Тайзу хаан их л мүшийж өмнө зүг хандаж нулимаад зарлиг болсон нь

  • ↑ ишгээ голсон ямаа

  • ↑ яльгүй зарга ямааны гарзтай

  • ↑ яргуй хөөсөн ямаа шиг

  • ↑ зуун ямаанд жаран ухна

  • Бадарчин явахаараа айлгадаг

  • Ямаа бахирахаараа айлгадаг

  • Инээдэм шог найртаа зохицно

  • Ямаа хонь талдаа зохицно

  • Лам доройтвол дуулна

  • Ямаа муудвал майлна

  • Лам ламдаа муу

  • Ямаа хамуундаа хажир

  • Лам муудвал дуулна

  • Лам сандарвал бурхнаа мартана

  • Ямаа хужиршвал тургихаа мартана

  • Лам эмсвэл банди харайна

  • Ямаа ороошвол ухна харайна

  • Тэмээ ирэхэд

  • Ямаа атаархана

  • Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй

  • Ямаа туйлаад янгиа эвдэхгүй

  • Тэмээ хүрэхгүй өвсийг

  • Ямаа идэх гэж дурлана

  • Тэмээг модны навч идэхэд

  • Ямаа гайхдаг

  • Ямааг хадан дээр гарахад

  • Тэмээ гайхдаг

  • Тэхэд явсан хүн

  • Ямаа ишиглэсний хойно ирнэ

  • Ухнанд явсан хүү

  • Ямаа ишиглэсэн хойно ирэв гэх шиг

  • … болон өөр 54

Хоршоо үг

  • хонь ямаа — бог мал

Үгийн гарал

# From Proto-Mongolic *ïmaxan, compare Buryat ямаан (jamaan), Kalmyk яман (yaman), Daur ima, Dongxiang iman, Khitan 𘱑𘯺 (*êm a) # Related through borrowing or inheritance with Proto-Turkic *ïmga, compare Old Turkic 𐰢𐰍𐰀 ((a)mɣa).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.