яхир
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдын хийсэн, хэлсэн санаанд нь тохирдоггүй, хэвцэг, хатуу зантай хүн
- 2.Нохойн архирамтгай, биедээ хавьтуулдаггүй хэдэр зан байдал; яхир яшил урга. (жижиг мөчрийнхөө оройд зүү шиг хатуу өргөстэй, навчны нь өвөрт цомхон баг цэцэгтэй, бөөрөнхий яст жимс бүхий бут мод, холтосноос нь будаг боловсруулж авна, үр нь эмд ордог).
- 1.Дуу чимээний хахир хатуу
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | яхир |
|---|---|
| Харьяалахын тийн | — |
| Заахын тийн | — |
| Өгөх орших тийн | яхирд |
| Гарахын тийн | — |
| Үйлдэхийн тийн | яхираар |
| Хамтрахын тийн | — |
| Чиглэхийн тийн | яхир луу |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
яхир өвгөн — хэвцэг хатуу зантай өвгөн
яхир дуутай — хахир хатуу дуутай
Хэлц үг
Тахир модоор юм хийхэд бэрх
Яхир хүнээр юм хийлгэхэд бэрх
Тахир модыг сүх залах
Яхир хүнийг олон засах
Хоршоо үг
сахир яахир — чанар муутай өнгөцхөн
яхир шахир — яльгүй, аахар шаахар
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.