ёл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Алтай, Хангайн нуруугаар өндөр уул хаданд суурин амьдардаг, хүндийн жин таваас зургаан килограмм, биеийн урт нэг метр гаруй, толгой цагаан, гэдэс шаравтар, бие үнсэн өнгөтэй, харцгайн овогт хамаарах, тасаас том, дархан цаазтай махчин шувуу
- 2.шилжсэн утгаИдэмхий хүн.
- 1.амьтанСүүл нь бүдүүн, уруул ам нь унжгар, урт чихтэй нохой
- 1.Сүрлэг том уул нуруу
Англи утга
- нэр үгlammergeier, lammergeyer
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ёл |
|---|---|
| Харьяалахын тийн | ёлын |
| Заахын тийн | ёлыг |
| Өгөх орших тийн | ёлд |
| Гарахын тийн | ёлоос |
| Үйлдэхийн тийн | ёлоор |
| Хамтрахын тийн | ёлтой |
| Чиглэхийн тийн | ёл луу |
| Олон тоо | ёлууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёл шүтэх ёс — ёл шувууг хамгийн хүчтэй гэж бишрэн тахих ёс
ёл нохой — урт чихтэй нохой
ёл хангай — өндөр хангай
Хэлц үг
Ён ён нохойд тойворго хэрэггүй
Ёл ёл моринд ташуур хэрэггүй
Ёс ёсондоо
Ёл ууландаа
Зүйр цэцэн үг
Ёс ондоо
Ёл ууландаа
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.