ёнхор
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны доош, дотогш цөмөрсөн байдал;
- 2.Хотгор, хонхор
- 3.Өндөр монхор
- 1.Цэвэр торго, боловсруулдаг мяндас
- 2.Боловсруулсан мяндас, хонь ямааны өлөн гэдсээр хийсэн утас
- 1.амьтанТолгойдоо өрвөлөг бүхий нэгэн зүйл дэглий шувуу
- 1.эрдэсШөрөмсөн чулуу.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | ёнхор |
|---|---|
| Харьяалахын тийн | ёнхрын |
| Заахын тийн | ёнхрыг |
| Өгөх орших тийн | ёнхорт |
| Гарахын тийн | ёнхроос |
| Үйлдэхийн тийн | ёнхроор |
| Хамтрахын тийн | ёнхортой |
| Чиглэхийн тийн | ёнхор луу |
| Олон тоо | ёнхрууд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
ёнхор газар — хотгор газар
ёнхор нүд — нүдний ухархай хэт цааш орсон нь
ёнхор том — монхор том
ёнхор хамартай — хянган хамартай
ёнхор утас — боловсруулсан мяндсаар хийсэн утас
ёнхор цацаг — торгон цацаг
ёнхор залаа — хуучир. - бүрх малгайнд хадах улаан утас
ёнхор шувуу — өрвөлөгт дэглий
Хоршоо үг
хонхор/хонхор ёнхор — хотор хонхор, цөмөрхий
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.