Үндсэн хэсэг рүү шилжих

үгүй

дайвар үгнэр үгсул үгүйл үг/uˈɡui̯/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

Тайлбар

дайвар үг
  1. 1.
    Бий гэдгийн эсрэг утгатай үг; байхгүй
  2. 2.
    Үгтэй хамтран орж, тухайн үгийн үгүйсгэх санааг заана;
  3. 3.
    Хоосон ядуу, үгээгүү
  4. 4.
    Эсрэг утгатай хоршоо үгийн сүүлийн үгтэй нийлж, бүх, цөм, бүгд гэсэн утга илэрхийлнэ

Ойролцоо үг

Эсрэг үг

Англи утга

  • нэр үгabsence, lack; nothing; destitute
  • сул үгno; used instead of -гүй
  • үйл үгthere is no

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүгүй
Харьяалахын тийнүгүйн
Заахын тийнүгүйг
Өгөх орших тийнүгүйд
Гарахын тийнүгүйгээс
Үйлдэхийн тийнүгүйгээр
Хамтрахын тийнүгүйтэй
Чиглэхийн тийнүгүй рүү
Олон тоо—

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • үгүй байх — эзгүй байх, байхгүй байх

  • үгүй болгох — а.байхгүй болгох; б.шилж. алах, устгах

  • үгүй болох — а.байхгүй болох, алга болох; б.шилж. үрэн таран болох; в.цээр. нас барах; үхэх

  • үгүй хийх — а.алга болгох; байхгүй болгох; б.шилж. үрэн таран хийх; в.цээр. устгах, алах, үхүүлэх

  • яагаад үгүй гэж — а.яагаад татгалзаж байгаа юм; б.тэгэлгүй яахав

  • огтхон ч үгүй — бүрмөсөн үгүй гэж татгалзах

  • өвөл зунгүй — өвөл зун ялгаагүй

  • өглөө үдэшгүй — өглөө үдэш бүр

  • сайн муугүй — сайн муу цөм холилдон

  • хот хөдөөгүй — хот хөдөө хаа сайгүй

  • хөгшин залуугүй — хөгшин залуу бүгдээрээ

  • энд тэндгүй — энд тэнд, хаа сайгүй

  • эр эмгүй — эрэгтэй эмэгтэй цөмөөрөө, бүгдээрээ

Хэлц үг

  • аманд ч үгүй, хамарт ч үгүй — хаанаа ч хүрэхгүй

  • наашаа ч үгүй, цаашаа ч үгүй — гацах, нэг газраа удаан байх

  • үгүй болгох — (цээр.) алах устгах

    Монголын хуучин заншилд лам, эцэг, эхийг гурван ачтан гэж хүндэлдэг билээ. Гурван ачтан нь хүүхдээ үгүй болгох гэдэг ямар хачин хэрэг вэ (Ц.Дамдинсүрэн, Ламын рашаан).

  • үгүй болох — (бич.) үхэх

    Тэгж байтал Добу мэргэн үгүй болов (МНТ).

    ...цас зуднаар нүүж чадаагүй айл хунарын хүн хар амиа тээгээд гарч чадсан боловч мал сүрэг нь цасанд дарагдаад үгүй болсон гэдэг (Зян Рун, Чонон сүлд).

  • Байх хүний өгөхийг нь хүлээ

  • Үгүй хүний олохыг нь хүлээ

  • Бий юм бэлэн гүйдэл

  • Үгүй юм үхэр гүйдэл

  • Үгүй биш байна

  • Үгээгүй биш баян

  • Үгүй бэрх

  • Үхэр хашин

  • Үгүй гэж үгний мухар

  • Үхнэ гэж амины мухар

  • Үгүй гэж уйлдаггүй

  • Байна гэж баярладаггүй

  • Үгүй зовлон болох

  • Үхрээс хашин гэдэг

  • Үгүй хүн туслаач

  • Үнэнч хүн хайрлаач

  • Үгүй хүнд

  • Үг хол

  • Үгүй хүний хүүхэд шуугидаг

  • Баян хүний хурга нь шуугидаг

  • Үгүй юм үхрээс хашин

  • Үгүй юм үхрийн үнэтэй

  • Үгүй хүн үлгэрч

  • Өнчин хүн дуулаач

Зүйр цэцэн үг

  • Үгүй гэж уйлдаггүй

  • Бий гэж бардамнадаггүй

  • Үгүй юм үхрээс хашин

  • Үгүй хүн туслаач

  • Үнэнч хүн хайрлаач

Хоршоо үг

  • үгүй хоосон — юу ч үгүй, маш ядуу

  • үгүй ядуу — туйлын ядуу

Үгийн гарал

From Proto-Mongolic *ügei. Cognate with Buryat үгы (ügy), Kalmyk уга (uga).

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.