үзэл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэг юмны тухай хатуу баримталсан санал бодол
- 2.Байгаль нийгмийн аливаа үзэгдэл юмсын тухай шинжлэх ухааны үүднээс судалж, нэгтгэн дүгнэсэн онол.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үзэл |
|---|---|
| Харьяалахын тийн | үзлийн |
| Заахын тийн | үзлийг |
| Өгөх орших тийн | үзэлд |
| Гарахын тийн | үзлээс |
| Үйлдэхийн тийн | үзлээр |
| Хамтрахын тийн | үзэлтэй |
| Чиглэхийн тийн | үзэл лүү |
| Олон тоо | үзлүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
бэртэгчин үзэл — амиа хичээх бодол
дэвшилт үзэл — хөгжлийн явцад хөгжил дэвшил, сайн сайхныг номлодог үзэл
тогтсон үзэл — хэвшсэн баримтлал
үндэсний үзэл — үндэстнийг хооронд нь дайсагнуулах, өөрийн үндэстнийг бусдаас илүүд үзэх харгис үзэл бодол
харгис үзэл — дэвшилт үзэл санааг эсэргүүцсэн, шударга бус явдал гаргадаг, нэг талыг хэт баримталсан бодлого
олон эшт үзэл — ахуйн уг эх, мэдлэгийн үндэслэгээнд бусдаас үл шалтгаалах хэд хэдэн эхлэл байна гэж үздэг гүн ухааны сургаал
үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх — санасан бодсоноо чөлөөтэй хэлэх
Хэлц үг
үзлийн юм болох — үзэж харахад хэцүү болох, этгээд гажуу хувцаслах, бохир заваан байх
үзэлд орох — муухай болох
Мэдэлгүй үйлдэх нь
Үзэл үзээгүй харвасан сум мэт
Үзэл явдал санаа таарвал
Ганц хүн ч бол нөхөр болдог
Үндэс муутай мод асхан ургаж чадахгүй
Үзэл муутай хүн үнэнийг барьж чадахгүй
Зүйр цэцэн үг
Үзэл муут хүн үнэнийг баримталж чадахгүй
Үзэл явдал таарвал ганц хүн ч нөхөр
Үг ээ эс олвол олон хүн ч бол дайсан
Хоршоо үг
үзэл баримтлал — голлон барих чиг шугам
үзэл бодол — төлөвшин тогтсон санаа
үзэл мэдэл — эрх мэдэл
үзэл онол — шинжлэх ухааны ерөнхий зарчим, практик үйл ажиллагаанд тулгуурлан боловсруулж нэгтгэн дүгнэсэн байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн тухай тогтсон номлол
үзэл осол — а.алдаатай үзэл бодол; б.эндүүрэл
үзэл санаа — хүний ухаанд объектив бодот байдал, үзэгдэл тусч, ертөнцийг цаашид танин мэдэх, практик дээр хувирган өөрчлөх зорилгыг ухаарсан ухаарал
үзэл сонсол — үзсэн харсан зүйл, түүнээс олж авсан мэдлэг
үзэл суртал — аливаа нэгэн нийгмийн анги, нийгэм улс төрийн байгуулал чиглэлийг илэрхийлэн хамгаалах үзэл баримтлал
үзэл үйлс — санаа бодол болон ажил үйлс
Товчилсон үг
ҮАБҮБ — Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал
ҮСХ — Үзэл Суртлын Хэлтэс
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.