Үндсэн хэсэг рүү шилжих

үйл

нэр үг/uiɮ/

Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй

ᠦᠢᠯᠡ

Тайлбар

Iнэр үг
  1. 1.
    Хийж бүтээж байгаа ажиллагаа
  2. 2.
    Оёх, урлах зүйл, оёдол
IIнэр үг
  1. 1.
    Хувь төөрөг, зовлон

Англи утга

  • нэр үгact, deed; fortune, misfortune, destiny, fate; work, action, accomplishment, deed, act

Тийн ялгал

Нэрлэхийн тийнүйл
Харьяалахын тийнүйлийн
Заахын тийнүйлийг
Өгөх орших тийнүйлд
Гарахын тийнүйлээс
Үйлдэхийн тийнүйлээр
Хамтрахын тийнүйлтэй
Чиглэхийн тийнүйл лүү
Олон тооүйлүүд

Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.

Нийлмэл үг

  • үйл хийх — үйлдвэр хийх

  • гэмт үйл — гэмт явдал

  • сайн үйл — сайн хэрэг явдал

  • ухамсарт үйл — учир утгыг ойлгож танин мэдсэний үндсэн дээр хийх ажил хэрэг

  • үйл үг — юмны үйл, байдлыг заасан үг

  • үйл бүт — хийж буй зүйлээ сайтар хийж дуусгаарай хэмээсэн үйл хийж байгаа хүнд ерөөж хэлэх үг

  • үйл сайтай — оёж урлахдаа сайн

  • үйл муутай — оёж урлахдаа муу

  • үйлэнд уран — оёж шидэхдээ гаргуун

  • үйлийн үр — үйлдсэн муу явдлын уршиг нөлөө, үр боловсрол

  • үйлийн үргүй — а.үйлдсэн муу юмгүй; б.маш тун

  • үйлийн үргүй адилхан — маш адилхан

  • үйлийн үрээ хүлээх — үйлээ үзэх

  • үйлийн үрээ үзэх — үйлээ үзэх

  • үйлээ эдлэх — а.зовлонгоо эдлэх; б.хийсэн нүглийнхээ хариуг үзэх

  • үйл тамаа үзэх — туйлаас зовж зүдрэх

  • үйл нь татах — үйл нь хөдлөх

  • ямар үйл нь хатгасан юм бол доо — юундаа бүтэхгүй юмыг хийх гэж тэмүүлээд байгаа юм бол доо

Хэлц үг

  • үйлийг нь үзэх — бусдыг зовоох тамлах

  • үйлийн үргүй — үнэхээр, яахын аргагүй

  • үйлээ үзэх — ихэд зовж зүдрэх

  • үйл тамаа цайх/үйлээ үзэх — ихэд зовлон эдлэх, амсах

  • үйл нь ирэх — үхэл нь ирэх

  • үйл нь хатгах — бүтэхгүй дээрээ зовлон болох хэргийг хийх гэж дур хөдлөх

  • үйл нь хөдлөх — хийхгүй байж болох хэргийг заавал хийнэ гэж байгаад зовлон амсах

  • үйлээ хүлээх — хувь заяандаа найдаж хүнд хүчрийг тэсвэрлэх

  • үйлийг нь үзэж үсийг нь сөргөөх — зовоох, шаналгах, тарчлаах

  • үйл алдах — ажил үйлс буруудах

    Хөнгөн үгүүлбэл үг алдах, хөнгөн хөдөлбөл үйл алдах.

  • үйл ирэхэд уул нурах — дараалсан олон зовлон зүдүүр тохиолдох гэсэн санаа

    Ямар их гай зовлон вэ? Үйл ирэхэд уул нурна гэдэг шиг юм болж, үхэл хагацал надаас салахгүй юм.

  • үйлээ үзэж үсээ халцлах — ихэд зовж зүдрэх, хүнд бэрхийг туулах

    Энэ муу байшинг барих гэж яаж үйлээ үзэж үсээ халцалсан гэж санана (Д.Мягмар, Нэгэн байшингийн тууж).

  • Муу моринд

  • Үйл ацан

  • Орчлон байгаагүй бол

  • Үйл үүл хаанаас гарах вэ?

  • Унд хоолонд урагшаа зүтгэнэ

  • Үйл хэрэгт хойшоо сууна

  • Үг минь түргэн билээ

  • Үйл минь бачим билээ

  • Үг мэдэхгүй хүн олохоор

  • Үйл мэдэхгүй эм олсон нь дээр

  • Үг нь түргэн

  • Үйл нь удаан

  • Үг нь зөөлөн

  • Үйл нь хатуу

  • Үг хэлбэл дуугартал

  • Үйл эхэлбэл дуустал

  • Үг яриаг нь сонсохоос

  • Үйл хөдлөлийг нь үз

  • Үйл бүт гэхэд мөр зохь гэх бэлгийн үгтэй

  • Бие амар гэхэд та мэнд гэх мэндийн үгтэй

  • Үйл бүтээвэл

  • Үйлийн охь

  • Үйл бүтээхэд уран хүн

  • Үг бүтээхэд цэцэн хүн

  • Үйл гавьяа түүхийн чимэг

  • Үйлдвэр техник улсын чимэг

  • Үйл дуустал

  • Бусдын боол

  • … болон өөр 34

Зүйр цэцэн үг

  • Үйлгүй хүүхэн дууламхай

  • Сүүгүй үнээ мөөрөмхий

  • Үйл ирэхэд уул нурах

  • Үйл нь ирсэн хулгана муурын (сүүлээр тоглох) бөөрийг маажих

Хоршоо үг

  • үйл ажиллагаа — хэрэг явдлын явц, болц

  • үйл алдар — үйл хэрэг болон алдар нэр, гавьяа зүтгэл

  • үйл хэрэг — ажил хэрэг, ажил төрөл, хэрэг зорилго

  • үйл явдал — хэрэг явдал

  • зан үйл — хүний аж амьдралтай уялдан хэвшин тогтсон заншил, түүнтэй холбоотой элдэв үйл хөдлөл

  • ажил үйл — хүний эрхэлж буй хөдөлмөр, хийж буй зүйл

  • оёдол үйл — үйл үртэс

  • үйл утас — юм оёх ажиллагаа

  • үйл үртэс — юм оёж урлах явдал

  • үйл заяа — заяа тавилан, хувь төөрөг

  • үйл зовлон — зовлон зүдүүр

  • үйл зохиол — заяа тавилан, хувь зохиол, төөрөг тавилан

  • үйл лай — гай барцад, үйлдсэн муу явдлын үр

  • үйл намжир — хийсэн бүтээсэн зүйл, элдэв зан үйл

  • үйл там — зовлон зүдүүр

Товчилсон үг

  • ҮА — Үйл Ажиллагаа

  • ҮАМТ — Үйл Ажиллагаа, Мэргэжлийн Төвшин

Үгийн гарал

From Proto-Mongolic *üile.

Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.

Өгөгдлийн эх сурвалж

Викитоль — Mongolian Wiktionary — © Mongolian Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Mongolian Wiktionary contributors.

Бидний хийсэн өөрчлөлт: 2026-09-01-ний өгөгдлийн сангаас хуудас бүрийн «Монголоор» хэсгийг авч, вики тэмдэглэгээг арилгаж, товчилсон тэмдэглэгээг дэлгэсэн (шилж → шилжсэн утга). Тайлбар, нийлмэл үг, хэлц, зүйр үг, хоршоо үг, эсрэг үг, товчилсон үгийг толгой үг бүрийн дор цэгцэлсэн. Тайлбарын агуулгыг өөрчлөөгүй.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

The Mongolian WordNet (MonWN) — © The Mongolian WordNet authors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: Altangerel Chagnaa, Amarsanaa Ganbold, Khuyagbaatar Batsuren, Oyundari Nyamdavaa, Zoljargal Munkhjargal, Erdenebileg Batbaatar.

Бидний хийсэн өөрчлөлт: Эх өгөгдлийг хайлтад тохируулан дахин бүтэцчилсэн — утга бүрийг synset-ээр нь цэгцэлж, ойролцоо үгсийг эрэмбэлж, үсгээр хуваасан. Үг, тайлбар, жишээний агуулгыг өөрчлөөгүй.

Эшлэл: Batsuren, K., Ganbold, A., Chagnaa, A., Giunchiglia, F. Building The Mongolian WordNet. Proceedings of the 10th Global WordNet Conference (GWC), p. 238, 2019.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

English Wiktionary — Mongolian entries (Kaikki.org) — © English Wiktionary contributors. CC BY-SA 4.0 лицензээр тараагдсан.

Зохиогчид: English Wiktionary contributors, Tatu Ylonen (wiktextract).

Бидний хийсэн өөрчлөлт: Англи утгыг (зөвхөн хувилал заасан утгуудыг хасаж, давхардлыг арилгаж), дуудлагын IPA, монгол бичгийн хэлбэр, үгийн гарал, нэрийн тийн ялгалын хүснэгтийг авсан. Орчуулж, дахин бичээгүй.

Эшлэл: Tatu Ylonen. Wiktextract: Wiktionary as Machine-Readable Structured Data. Proceedings of LREC 2022, pp. 1317–1325.

Эх өгөгдөл нь ямар нэгэн баталгаагүйгээр, байгаа байдлаараа нийлүүлэгдсэн (лицензийн 5-р зүйл).

Тийн ялгал, хувирлын хүснэгт: дүрмээр үүсгэсэн хэлбэр бүрийг Б. Батмөнхийн mn_MN зөв бичгийн толь-оор (Ц. Дамдинсүрэн нарын «Монгол үсгийн дүрмийн толь»-д үндэслэсэн, LPPL 1.3) шалгаж, зөвхөн толинд байгаа хэлбэрийг харуулна.

Энэ хуудасны өгөгдөл: дээрх эх сурвалжаас үүсгэсэн тул мөн адил CC BY-SA 4.0 лицензтэй, нэмэлт хязгаарлалтгүйгээр нээлттэй байна. Боловсруулсан өгөгдлийг /data/dict/ хаягаас чөлөөтэй татаж авч болно.