үл
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үйл үгийн өмнө тохиолдож тухайн үйл үгээр илрэх утгыг үгүйсгэнэ
- 2.Үгийн утгыг багасгах үүргээр тохиолдоно
Англи утга
- сул үгnot (forming the negative of a verb)
Нийлмэл үг
үл барам — үүгээр зогсохгүй, үүгээр эс дуусам
үл болно — болохгүй
үл гүйцэлдэх үзэл — нийгмийн төгс байгууллын тухай шинжлэх ухааны үндэслэлгүй төсөөлөл
үл дарагдам — дарагдахгүй
үл исэлдүүлэгч — шим нэгдлийн исэлтийг удаашруулах, бүрмөсөн зогсоох чанартай байгалийн болон нийлэг бодос
үл мэдэг — ялимгүй
үл мэдээлэх — шүүн таслах ажлын эсрэг гэмт хэргийн нэр
үл таних хүн — танихгүй хүн
үл хивэгчид — хос туурайтны баг, армана, малуухай, гахай гэдэг гурван овог байдгаас Монголд гахай овгийн ганц зүйл зэрлэг гахай байдаг
үл хөдлөх хөрөнгө — эдлэн газар, барилга сууц зэрэг хөрөнгө
үл хөлдөгч — дотоод шаталтын хөдөлгүүрийг хөргөх, бага температуртай ажилладаг төхөөрөмжид хэрэглэдэг хөлддөггүй шингэн
үл ялиг — бага зэрэг, өчүүхэн
Хэлц үг
Үл айгчийг
Үхрийн ходоодоор айлгах
Үл бүтэгч үгээрээ хуурна
Үнэг сүүлээрээ хуурна
Үл бүтэх юмны хойноос
Үхэр шиг зүтгэх
Үл мэдэгч хүнд сургаал хэрэггүй
Үхэр хариулах хүнд унаа хэрэггүй
Үл сэрэмжлэхэд орж
Эс бэлтгэсэнд байлдах
Зүйр цэцэн үг
Үл бүтэх хүн үгээрээ хуурна
Үнэгэн зальт сүүлээрээ хуурна
Товчилсон үг
НҮМБ — Нисдэг Үл Мэдэгдэх Биет
ҮТНБ — Үл Танигдах Нисдэг Биет
ҮХЭХ — Үл Хөдлөх Эд Хөрөнгө
ҮХЭХАТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Албан Татвар
ҮХЭХБ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэл
ҮХЭХБГ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Газар
ҮХЭХБТ — Үл Хөдлөх Эд Хөрөнгийн Бүртгэлийн Товчоо
ЦЗҮДТГ — Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх Тухай Гэрээ
ЭҮНХ — Эвсэлд Үл Нэгдэх Хөдөлгөөн
Үгийн гарал
Inherited from Classical Mongolian ᠦᠯᠦ (ülü), from Middle Mongol ᠦᠯᠦ (ülü).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.