үнэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.амьт. Үс сайхан, зүс улаавтар, нохойн намын, хөхөөр өсөх нэгэн зүйл араатан
- 2.Үнэг шиг
- 3.Үнэгний арьсаар хийсэн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгfox; red fox, Vulpes vulpes
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэг |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэгний |
| Заахын тийн | үнэгийг |
| Өгөх орших тийн | үнэгэнд |
| Гарахын тийн | үнэгнээс |
| Үйлдэхийн тийн | үнэгээр |
| Хамтрахын тийн | үнэгтэй |
| Чиглэхийн тийн | үнэг рүү |
| Олон тоо | үнэгнүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнэг хайчлах — төрөөд удаагүй байгаа хүүхдэд эсгий үнэг хайчилж дом хийх
мэхт үнэг — Ардын аман зохиолд үнэгийг арга мэх ихтэй амьтан хэмээн өгүүлдэг
үнэгч нохой — үнэг барьдаг нохой, үнэг агнахдаа чадмаг нохой
үнэгэн заль — үнэг мэт заль, үнэг шиг зальтай
үнэгэн зоо — морины шинжийн нэр; толгой бяцхан, шувуун хошуутай, хүзүү урт, үүрсэх дуу их, бие нарийн хавирга матаастай, үнэгэн чихтэй, нүд бүлтгэр, хазгай амтай, дөрвөн хөл чанга, үргэлж толгойгоороо дохилж бөхийн шогшиж явах, жижиг гишгэдэлтэй, шүдний үзүүр дөрвөлжин, нарийн судастай гэх мэт
үнэгэн харц — зальтай харц
үнэгэн лоовууз — үнэгний арьсаар хийсэн нэгэн төрлийн малгай
үнэгэн харанхуй — шөнийн харанхуй
үнэгэн шогшоо — а.морины нэг зүйл явдал; б.бүжгийн нэгэн зүйл хөдөлгөөн
үнэгэн сүүл — урга. - нуга, чийгтэй газраар ургадаг үет ургамлын язгуурын олон наст ургамал, Монгол орны Хангай нутгаар ургана
Хэлц үг
үнэг гүйцэх — ихэд өлсөх
үнэг шинших юмгүй — хов хоосон, ядуу
үнэг шиг мартамхай — амархан мартдаг зантай
үнэгний нүд залгих — унтахаа болих
үнэгний сүүлээр даллах — хуурах, мэхлэх, залилах
үнэгний сүүлээр гуядах — залилах, мэхлэх
үнэг гүйцмээр болох — маш их өлсөх
Өлсөнө гэдэг үнэг гүйцмээр боллоо хэмээн бүсээ гээхээс наахнуур ядарч зутарснаа гайхав (Б.Догмид, Үйлийн үр).
үнэг шинших юмгүй, үхэр шинших сэвгүй — хов хоосон, ядуу
Урд шөнийн Шар махчингаас үнэг шинших яс, үхэр шинших сэвгүй боллоо (Б.Ринчен, Заан залуудай).
үнэгний сүүлээр гуядах/даллах — залилах, мэхлэх
Болохгүй бол үнэгний сүүлээр гуядаад авна даа гэж залжин инээв.
Үнэгний сүүлээр даллаад, дараа нь хулхин дээр нь цэцэг ургуулна даа.
үнэгний сүүлээр илэх — аргадах, арга эвийг нь олох
Энэ хүүхэнд үнэгний сүүлээр илэх эв зүй, арга заль бий дэг.
үнэгэн заль — сайхан үг хэлж мэхлэх зан, бачлах үг, ааш, арга зэргийн хуурмаг зан
Хүмүүсийг хуурах нэг муухан үнэгэн заль зохиогоод мултарчих дайны юм бодсон бололтой.
үнэгэн сүүл үмхүүлэх — заль мэх, бачлагдах, мэхлэгдэх
Тэд надад үнэгэн сүүл үмхүүлж, хамаг юмаа алдсанаа би сая л ухаарлаа.
үнэгэн сүүлэнд нь хууртах — бачлагдах, мэхлэгдэх
Гомдол хорслынх нь гол үзүүр зөвхөн Баадайд чиглэжээ. Түүнийг ямар ч үед дэмжин тэтгэгч “Найдвартай түшиг” гэж үзэж явсан залуу минь айхавтар хянан алдаж, үнэгэн сүүлэнд нь хууртан шороо үмхэх шиг боллоо (Б.Нямаа, Саальчин).
Баавгай шиг харцтай
Үнэг шиг овтой
Булга шиг бултамхай
Үнэг шиг мэхлэмтгий
Бухын доорхыг харж
Үнэг турж үхнэ
Дун хэдий цагаан боловч дотор нь хар
Үнэг хэдий улаан боловч чих нь хар
Үг ил сайн
Үнэг улаан сайн
Үл бүтэгч үгээрээ хуурна
Үнэг сүүлээрээ хуурна
Үнэг алагдах үсэндээ
Үхэр алагдах махандаа
Үнэг барсын сүрийг шүтнэ
Үнэг бухын доорхыг харсаар турж үхнэ
Үнэг ойрдоо
Зөнөг холдоо
Үнэг сүүлээ хайрладаг
Өвгөн сахлаа гамнадаг
Үнэг сүүлээ шарвах
Үхэр уруулаа долоох
Үнэг сүүлээрээ гэрч татах
Өвгөн сахлаараа гэрч барих
Үнэг сүүлээрээ
Өлөгчин шарвалзахаараа
Үнэг сүүлээрээ хуурдаг
- … болон өөр 29
Зүйр цэцэн үг
Үнэг үсэндээ хүн үгэндээ үхнэ
Үнэг сүүлээрээ хууравч үйл лай төөргөөрөө ирдэг
Арслан үнэгний чуулганд үзэсгэлэнгүй
Үгийн гарал
Proto-Mongolic *hünegen, compare Middle Mongol 伏捏革 (funege, “fox”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.