үнэмлэхүй
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Юмны маргаангүй үнэн шинж
- 2.Гүн ухаан болон шашинд аливаа холбогдол, болзлоос чөлөөтэй ахуйн төгс, туйлын эхлэлийг тэмдэглэсэн ухагдахуун.
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэмлэхүй |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэмлэхүйн |
| Заахын тийн | үнэмлэхүйг |
| Өгөх орших тийн | үнэмлэхүйд |
| Гарахын тийн | үнэмлэхүйгээс |
| Үйлдэхийн тийн | үнэмлэхүйгээр |
| Хамтрахын тийн | үнэмлэхүйтэй |
| Чиглэхийн тийн | үнэмлэхүй рүү |
| Олон тоо | — |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
үнэмлэхүй геологийн нас — геол. - геологийн аливаа үйл явцаас орчин цагийн үе мөч хүртэлх хугацааг сая, мянган жилээр тооцоолсон он цагийн хэмжигдэхүүн
үнэмлэхүй өндөр — газарзүй. - далайн төвшнөөр баримжаа хийж, газрын гадаргуун өндрийг хэмжих хэмжүүр
үнэмлэхүй үнэн — туйлын үнэн
үнэмлэхүй олонх — дийлэнх олонх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.