үнэр
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үнэрлэх эрхтний сэрэгдэхүүн
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгsmell, odour, aroma
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үнэр |
|---|---|
| Харьяалахын тийн | үнэрийн |
| Заахын тийн | үнэрийг |
| Өгөх орших тийн | үнэрт |
| Гарахын тийн | үнэрээс |
| Үйлдэхийн тийн | үнэрээр |
| Хамтрахын тийн | үнэртэй |
| Чиглэхийн тийн | үнэр лүү |
| Олон тоо | үнэрүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
анхилам үнэр — таатай сайхан үнэр
аргалын үнэр — аргал түлэхэд гарах үнэр
өмхий үнэр — муухай, өмхийрсөн зүйлээс гарах үнэр
хурц үнэр — огцом, эвгүй сэтгэгдэл төрүүлэм үнэр
үнэр авах — а.ан амьтан хүний үнэр сэрэх, авах; б.шилж. сэжиглэх, хэрэг явдлын тайлагдах сэжүүр олох
үнэр анхилах — таатай үнэр гарах
үнэр гарах — үнэр мэдрэгдэх
үнэр авахуулах — а.үнэрээрээ мэдэгдэх; б.шилж. ямар нэг юмны сэдэв мэдэгдэх
үнэр гаргах — а.үнэр бий болгох; б.муухай үнэр үнэртүүлэх
үнэр гутах — муухай үнэртэх
үнэр орох — а.юмны өмхийрөн завдах; б.юманд бусдын үнэр халдах
үнэр ханхлах — ямар нэгэн үнэр их гарах, хамарт мэдрэгдэх
үнэр шингэх — үнэр нь авд гарахгүй болох
Хэлц үг
үнэр авах — амархан мэдэх, сэжиг авах
үнэр авахуулах — сэжиг авахуулах, сэжиг төрүүлэх
үнэрээр нь өл дарах — а.хойноос нь хоосон гуйж, даган баясч биеэ хуурах; б.бүтэшгүй зүйлээр өөрийгөө хуурах
хүний үнэр — хүний мөс чанар, хүнлэг чанар
хүний үнэргүй — хүний мөсгүй, ханилгаагүй, хүн чанаргүй
хүний үнэрээ алдах — хүний шинжгүй зан гаргах
Өнгө нь үнэгний
Үнэр нь чононы
Өнгө нь хуар
Үнэр нь заар
Учир мэдэхгүй хүнд үг хайран
Үнэр мэдэхгүй хамарт сан хайран
Үг мэдэхгүй хүнд үг хайран
Үнэр мэдэхгүй хүнд заар хайран
Үнэр мэдэхгүй хүнд зандан хайран
Зүйр цэцэн үг
Үнэр мэдэхгүй хүнд зандан хайран
Үг мэдэхгүй хүнд сургаал хайран
Хоршоо үг
үнэр/үнэр амт — ам болон хамарт хүртэх сэрэхүй, амтлах үнэртэх сэрэхүй
үнэр танар — юмнаас гарч үнэрлэх эрхтэнд мэдрэгдэх зүйл
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.