үүрэг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Үүргэвч, үүрч явахад зориулсан юм агуулах зүйл
- 2.Хүний үүрч даахаар тогтоосон хэмжээ
- 3.шилжсэн утгаБиедээ дааж авсан, хариуцан гүйцэтгэх зүйл
- 4.барьцаа болгох зурвас
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгrole; part (in a theater or movie); role; function; duty
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | үүрэг |
|---|---|
| Харьяалахын тийн | үүргийн |
| Заахын тийн | үүргийг |
| Өгөх орших тийн | үүрэгд |
| Гарахын тийн | үүргээс |
| Үйлдэхийн тийн | үүргээр |
| Хамтрахын тийн | үүрэгтэй |
| Чиглэхийн тийн | үүрэг рүү |
| Олон тоо | үүргүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
хөнгөн үүрэг — хөнгөн маягийн үүрдэг цүнх
үүргийн худалдаачин — газар бүр очиж эд бараагаа борлуулдаг явуулын наймаачин
үүргийн наймаа — ганцаараа хийх наймаа, явуулын наймаа
нэг үүрэг түлээ — нэг удаа үүрч явах хэмжээтэй түлээ
ариун үүрэг — эрхэм үүрэг
үүргээ гүйцэтгэх — хариуцан үүрч гүйцэтгэхээр авсан зүйлээ хийж биелүүлэх
үүргээ биелүүлэх — хариуцан авсан зүйлээ биелүүлэх
иргэний үүрэг — иргэний хувьд хүлээх хариуцлага
нийгмийн үүрэг — нийгмийн тогтолцоон дахь хүмүүсийн хариуцлагыг тэдний нийгэмд эзлэх байр сууринд үндэслэн тодорхойлдог хэм хэмжээний цогц
үүрэг гүйцэтгэгч — ажил хариуцагч эзэнгүй буюу ямар нэг шалтгаанаар ажлаа хийхгүй байгаа тохиолдолд тухайн ажилтны оронд түр хугацаагаар ажил үүргийг эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх хуулийн этгээд
үүрэгт ажил — хариуцсан албан тушаал, хийх ёстой ажил
үүрэг болгох — даалгах, хариуцуулан өгөх
үүргээ ухамсарлах — үүрч хариуцсанаа сайтар ойлгох
Хоршоо үг
үүрэг даалгавар — гүйцэтгэхээр хариуцан авсан ажил, амлалт
үүрэг зорилго — хариуцан авсан үүрэг даалгавар болон түүнийг гүйцэтгэхээр төлөвлөсөн бодлого, зорилт хийх
үүрэг хариуцлага — хийхээр биедээ хүлээсэн ажил, амлалт түүнийгээ сайтар хийж гүйцэтгэх ухамсар
үүрэг тушаал — эрх мэдэл бүхий хүнээс гүйцэтгэхээр авсан даалгавар
үүрэг холбогдол — ач холбогдол, хамаарал
ажил үүрэг — хүний эрхэлж буй хөдөлмөр болон түүнд хүлээх хариуцлага
амлалт үүрэг — хариуцан гүйцэтгэхээр амлаж авсан зүйл
Товчилсон үг
ТҮГЭС — Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.