өв
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Түүх соёлд уламжлан үлдсэн соёл, зан үйлийн холбогдолтой зүйлс
- 1.Ө-гөөр эхэлсэн тэмдэг нэрэнд хүч нэмэгдүүлэх үг
- 1.өвөг дээдсээс өвлөж авсан материаллаг бус эзэмшил, өв хөрөнгө
- 2.өнгөрсөн уламжлалаас дамжиж ирсэн зүйл
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгinheritance; heritage
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өв |
|---|---|
| Харьяалахын тийн | өвийнW |
| Заахын тийн | өвийгW |
| Өгөх орших тийн | өвдW |
| Гарахын тийн | өвөөсW |
| Үйлдэхийн тийн | өвөөрW |
| Хамтрахын тийн | өвтэйW |
| Чиглэхийн тийн | өв рүү |
| Олон тоо | өвүүдW |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өв залгамжлах — эзэмших эрх бүхий хүн эд хөрөнгийг өмчлөн авах
өв идэх — эд хөрөнгийг нь залгамжлах
өв эзэрхэх — бусдын эд хөрөнгийг өөрийн болгох
өв хөрөнгөө булаалдах — эцэг эх, өвгөд дээдсийн үлдээсэн эд хөрөнгийг булаалдах
соёлын өв — нийгмийн түүхэн хөгжлийн явцад бүтээгдэн хадгалагдсан утга зохиол, урлаг, түүх, шинжлэх ухаан зэрэг олон салбарын үнэт зүйлс
өв өнчин — орь ганцаар
өвтэгш хүмүүжүүлэх — тал бүрийн боловсрол эзэмшүүлэх
өвтэгш болох — төгс сайн болох
өвтэгш харагдах — өөгүй сайхан харагдах
Хэлц үг
Өв тэгш гэрийн нэгэн ширээ будаа
Үгээгүй ардын хагас жилийн хүнс
Өв хөөсөн хүн шунахай
Өл хөөсөн хүн идэмхий
Хоршоо үг
өв өмч — үе улиран уламжлагдсан хөрөнгө
өв хөрөнгө — уламжлан ирсэн эд зүйл
өв хувь — эцэг эх, өвөг дээдсийн эд хөрөнгөөс тухайн хүнд ногдох хэсэг
өв сан — үе дамжин уламжлан ирсэн зүйлсийн хуримтлал, хөрөнгө
өв соёл — үе улиран хадгалагдсан соёлын зүйл
өв уламжлал — а.тухайн улс орны аж амьдралын өвөрмөц онцлогийг тусган үе дамжсан нийгмийн үзэгдэл болон түүхэн хөгжлийн явцад уламжлагдсан оюун санааны ба эд өглөгийн зүйлс; б.эцэг, эх өвгөд дээдсийн үлдээсэн зүйл
өв тэгш — үлэмж сайн, бүрэн төгс
Товчилсон үг
МоТүӨв — Монгол Түмэн Өв
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.