өвөрлөх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Ямар нэгэн юмыг энгэртээ хийх, өвөртлөх
- 2.Хучлагадаа оруулж хамт хэвтэх
- 3.шилжсэн утгаЯмар нэгэн бодлыг дотроо агуулах
- 1.Уулын өвөр талаар явах
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өвөрлөх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өвөрлөнө |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өвөрлөлөө |
| Өнгөрсөн цаг (-в) | өвөрлөв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өвөрлөжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өвөрлөсөн |
| Хэвшсэн нэр (-даг) | өвөрлөдөг |
| Холбох нөхцөл (-ж) | өвөрлөж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өвөрлөөд |
| Болзох нөхцөл (-вал) | өвөрлөвөл |
| Хүсэх (-маар) | өвөрлөмөөр |
| Захирах (-аарай) | өвөрлөөрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өвөрлөхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
дэвтрээ өвөрлөх — дэвтрээ энгэртээ хийх
ач хүүгээ өвөрлөх — ач хүүгээ өвөртлөн хамт хэвтэх
ариун санаа өвөрлөх — сайн санах
далд санаа өвөрлөх — санаа бодлоо дотроо агуулах
өшөө өвөрлөх — өш санах
уул өвөрлөх — уулын энгэрээр явах
өвөрлөн одох — өвөр газраар явж одох
Хэлц үг
↑далд санаа өвөрлөх
↑ заналт сэтгэл өвөрлөх
↑ өмхий элэг өвөртлөх
↑ өш өвөрлөх
↑ нэг санаа өвөрлөх
↑ туулай өвөрлөх
↑ хоёр санаа өвөрлөх
↑ хутга өвөрлөх
Зүйр цэцэн үг
Омог залихайг өвөрлөсөн хүнд уршиг ирэх нь зайлшгүй
Осол цалгайг сурсан хүн хэрэг олох нь зайлшгүй
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.