өглөг
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Бусдад буцааж өгөх ёстой өр төлбөр
- 1.шашин. Буяны үйл арвижихыг бодож сүм хийд, лам хувраг нарт өргөх өргөл
- 2.Бусдад тус болох, нинжин сэтгэлийн үүднээс бусдад өгсөн зүйл
- 1.Хэн нэгэнд ямар нэг зүйлийн өртэй байх
Ойролцоо үг
Англи утга
- нэр үгpayables; debt owed; liabilities
- нэр үгoffering; donation; alms; charity
Тийн ялгал
| Нэрлэхийн тийн | өглөг |
|---|---|
| Харьяалахын тийн | өглөгийн |
| Заахын тийн | өглөгийг |
| Өгөх орших тийн | өглөгт |
| Гарахын тийн | өглөгөөс |
| Үйлдэхийн тийн | өглөгөөр |
| Хамтрахын тийн | өглөгтэй |
| Чиглэхийн тийн | өглөг рүү |
| Олон тоо | өглөгүүд |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
өглөгөө өгөх — өрөө төлөх
өглөг авах — хэн нэгэнд зээлсэн зүйлээ авах
буяны өглөг — буяныг бодож өгсөн барьц
өглөгийн эзэн — а.ямар нэгэн зүйлийг сайн санааны үүднээс тусламж болгон өгч буй хүн; б.сүм хийдийн газарт хурал ном айлтган өргөл барьц өгсөн хүн
өглөг өгөх/өглөг түгээх — тусламж болгон юм өгөх
Хэлц үг
Өглөг өгдөггүй баян үгүйрсэн нь дээр
Үнэнийг мэддэггүй ноён үхсэн нь дээр
Өглөг сайтай хүн
Өөрсдөө хоосон суух
Өөд байвал уруутай
Өглөг байвал авлагатай
Өр бүү хий
Өглөг бүү тасал
Эд нь юм элбэгжихийг хүлцвэл
Өглөг хэзээ өгөх вэ?
Энэ бие чөлөөтэй болохыг хүлцвэл
Эрдэм хэзээ сурах вэ?
Хоршоо үг
өглөг авлага — өгч авах тооцоо
өглөг буян — буян санаж өргөх барьц
өглөг хишиг — өөрийн санаагаар бусдад тус дэм болгон өгч буй зүйл
Үгийн гарал
Mongolian ᠥᠭᠯᠢᠭᠡ (öglige) Cyrillic өглөг (öglög) өгөх (ögöx) + -лөг (-lög), compare Buryat үгэлгэ (ügelge, “giving, alms”).
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.