өгүүлэх
Зөв бичгийн дүрмийн толинд бүртгэлтэй
Тайлбар
- 1.Хэлэх, ярих
- 1.Ямар нэгэн зүйлийг бусдад дайж явуулах
Ойролцоо үг
Үйл үгийн хувирал
| Үйлдэх нэр (-х) | өгүүлэх |
|---|---|
| Одоо ирээдүй цаг (-на) | өгүүлнэ |
| Өнгөрсөн цаг (-лаа) | өгүүллээ |
| Өнгөрсөн цаг (-в) | өгүүлэв |
| Өнгөрсөн цаг (-жээ) | өгүүлжээ |
| Үйлдсэн нэр (-сан) | өгүүлсэн |
| Хэвшсэн нэр (-даг) | өгүүлдэг |
| Холбох нөхцөл (-ж) | өгүүлж |
| Урьдчилах нөхцөл (-аад) | өгүүлээд |
| Болзох нөхцөл (-вал) | өгүүлбэл |
| Хүсэх (-маар) | өгүүлмээр |
| Захирах (-аарай) | өгүүлээрэй |
| Үгүйсгэх (-хгүй) | өгүүлэхгүй |
Дүрмээр үүсгэж, зөв бичгийн дүрмийн толиор шалгасан. Толинд олдоогүй хэлбэрийг «—» гэж үлдээсэн.
Нийлмэл үг
тайвуухан өгүүлэх — удаан болоод тайван ярих
өөртөө өгүүлэх — аман дотроо буюу дотоод сэтгэлтэйгээ ярих
айлтган өгүүлэх — хэрэг явдлаа мэдүүлэн сонсгох
нэмэн өгүүлэх — нэмж хэлэх
уйлан өгүүлэх — учир явдлаа уйлан ярих
шивнэн өгүүлэх — шивнэн хэлэх
өгүүлэх ялдамд — ярьж хэлэхийн зэрэгцээ
дурьдан өгүүлэх — цухас ярих
өгүүлэх эрхтэн — үг хэлэхэд оролцдог эрхтэн
дүүдээ өгүүлэх — дүүдээ хүнээр юм хүргүүлэх
захиа өгүүлэх — бусдад захиа дайж явуулах
Хоршоо үг
өгүүлэх өчих — ярих, байцаагдан хэлэх
Илүү дэлгэрэнгүй тайлбарыг Монгол хэлний их тайлбар толь (mongoltoli.mn)-оос харна уу.